Нэг настай гана хүү дэлхийн хамгийн залуу зураач болж Гиннест бичигдлээ

Aдмин / Гадаад мэдээ

Гиннесийн номд бүртгүүлэхээр таван сар хүлээсний эцэст Эйс-Лиам хүү албан ёсоор дэлхийн хамгийн залуу зураач болжээ.

Дэлхийн хамгийн залуу эрэгтэй зураач гана хүүгийн ээж түүний авьяасаар бахархаж, урлагийн ертөнцөд амжилттай нэгэн болно гэж найдаж буйгаа ВВС-д ярьжээ.

Эйс-Лиам хүү ой дөрвөн сартай бөгөөд түүний ээж Шантелл Куукуа Эганы хэлж буйгаар "Тэр ямар өнгө хоорондоо зохицож, холивол ямар өнгө гардгийг аль хэдийн мэддэг болсон" гэжээ. Ээж нь түүний авьяасыг дөнгөж зургаан сартай байхад нь анзаарсан байна.



Гиннест бүртгүүлэхийн тулд эхлээд олон нийтэд нээлттэй мэргэжлийн үзэсгэлэнг дэлгэж, бүтээлээ борлуулах шаардлагатай гэж Гиннесийн хорооноос мэдэгдэв.

Энэ оны долдугаар сард хоёр нас хүрэх уран бүтээлчийн бусад зургаар удахгүй дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна.

Энэ ажлыг мэргэжлийн түвшинд, бүтээлүүдээ өөрийн гараар зурсан гэдгийг нотлох баримтаар танилцуулжээ. Эйс-Лиамын бүтээлүүдийг өнгөрсөн арванхоёрдугаар сараас нэгдүгээр сарын эхэн үе хүртэл нийслэл Аккра хотын Шинжлэх ухаан, технологийн музейд дэлгэсэн юм.

Үзэсгэлэнд тавигдсан 10 ширхэг бүтээлийн есийг нь зарсан бөгөөд тэр ч байтугай үзэсгэлэнд оролцсон Тэргүүн хатагтай Ребекка Акуфо-Аддогийн захиалгаар ч зураг зурсан байна. Энэ оны долдугаар сард хоёр нас хүрэх уран бүтээлчийн бусад зургаар удахгүй дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл

Уншигч [103.212.116.10] 2024-05-25 17:21:40

Гоц авьяастан гайхалтай хүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.