Пауэрлифтинг: Г.Оргилболд ДАШТ-д гурван жил дараалан түрүүлсэн Монголын анхны тамирчин болов

Aдмин / Спорт

АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв.

Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж, пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) Монголын анхны тамирчин болж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.

Энэ сарын 21-нээс зургаадугаар сарын нэгэнд болж буй тус тэмцээнд МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.