Орон гэр, ажлын байранд нь нэгжлэг хийсэн нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 22:45 цагт сэжигтэн Ц.Гарамжавыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн 2024 оны тавдугаар сарын 28-ны 22:45 цагаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн болно.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Тойм бичсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.187] 2024-06-02 08:51:19

Монголын хамгын том хулгайч,луйварчин авгай монголбн баялгыг тэр чигээр нь цөлмөөд дээрээс нь цёмёнтнийхээ үнийг тэнгэрт хадаа ан авгайг өмөөрөөд бгаа биёэ шнэлэгч тролууд хэдэн цаас авчаад юу гээд хуцаад бгаан ард түмний өмч шүү

Энэ засаг нь өөрсдөө юу ч хийж бүтээлгүй авилгал албан тушаалаар баяжсан эрх мэдэлтэй болсон тэгээд [202.126.90.158] 2024-06-02 08:46:06

Ав лгалаар эрх мэдэл хөрөнгөтэй болсон албан тушаалтан болон хүч хөдөлмөрөөрөө амьдарч чадаж байгаа хүн гэдэг хонь чоно гал ус шиг таардаггүй л байхгүй юу

зочин [66.181.186.137] 2024-06-02 08:25:06

хэлсэн нь хэлмэгдэж хийсэн нь бурууддаг бузар нийгэмийг ялтай билээ дээ

Иргэн [59.153.115.175] 2024-06-02 08:18:34

Үндэсний томоохон үйлдвэрлэл байгуулж улс оронд баялаг бүтээж байгаа иргэнээ яль шалихгүй асуудлаас хэлмэгдүүлж байгаа явдлаа зогсоо. Асар их хулгай хийсэн нүүрсчин хулгайчуудаа шийтгээчээ

Эргэцүүлэгч. [66.181.176.240] 2024-06-02 06:54:47

Яг Дарамжавын болон гэр бүлийн мөнгө гэж юу байх вэ дээ. Улс орны баялгийг л Хумслагч байгаа биз дээ. Ер нь ингэхэд Богдын асуудал бойлгоотой юм шиг байгаа юм. Бодоод байхад.

Зочин [202.9.40.178] 2024-06-01 23:12:52

Өдий насны эмэгтэй хүн ёстоы эр зориг, эх оронч сэтгэл зүтгэлээр эх орондоо импортыг хаатом үйлдвэрлэл явууллаа гэж л.эсвэл Богдын эмээ юм.. гэж л зэс хошужт, атаачдын түлхээсэнр баривчилсан баых лдаа!! Юм хийж байгаагаа барьж хорьдог, харин улсаа худалдаж, хжлгайлж луйвардах цөлмөгсөд нь гадаад дотоодод тарвалзахд жаргаж явдаг нь хаанахын ямар ёс вэ??? Өнөө цагийн энэ улсын маань ёс хууль ийм эсрэгээрээ урваа юу? Би Гархмжавыг танихгүй, ямарч хамааралгүй ч энэ эмэгтэйгээр бахаохдаг. Шударга ёс ялах болтугай.

Шоучинхүү [202.21.98.54] 2024-06-01 18:39:51

Хэро агаа бас шинэ шоу зохиогоод эмээг гол дүрд нь тоглуулж ээ

Зочин [122.201.31.18] 2024-06-01 14:57:42

Баривчилсан нь зөв

Я [202.55.188.101] 2024-06-01 10:15:30

Богдын эмээ баян хүн гэхээр барьж хорьж болохгүй болж байна уу шалгах хэрэгтэй болоод бариа биз энэ эмээ МАН ын хүн биз дээ

Зочин [202.126.90.221] 2024-06-01 21:16:02

Хүн гүтгэж, сонгуулийн өмнө юу болгох гээд байгаан луйварчид... энэ эмэгтэйн гэр бүлийг тайван байлгаач

Зочин [103.57.92.42] 2024-06-01 08:11:42

Ene avgai yeiin yed mungu ugaaj baisan biz. Tegeed negen tsagt barigdsan biz. Uildver businesstei xyn geed xariutslagaas multarch boloxgui. Mungu ugaax ni ediin zasgaa alj ulsaa suiruulj baina gesen ug. Xariutslagaa xuleex xeregtei .

Зочин [172.59.184.194] 2024-05-30 23:31:17

Богдын эмээ шүү дэ.. болохгүй .. сулла.. бас мөнгөтөй хүн шт.. ам руугаа мөнгө чихүүлж үхэх гээгүй бол сулла

Зочин [172.59.184.194] 2024-05-30 23:31:49

Очбадрах эргүү мал аа.. бушуу сулла

Зочин [103.57.93.191] 2024-05-30 22:51:09

Мөнгөгүй эгэл ард л шоронд суудаг улс даа

Зочин [103.212.162.71] 2024-05-30 20:28:35

Тэнэг биш бол юу гэж гэр орондоо хадгалах вэ дээ

Zochin [66.181.179.180] 2024-05-30 20:25:42

Shildeg udirdagch buteen baiguulagch hunee shagnah bus barij horidogiig oilgohod hetsuu yumaa.

Zochin [72.136.100.136] 2024-05-30 17:49:11

Ингээд баялаг бүтээгч монголын цөөхөн комраны эздийг хорьж шийтгээд өвал монголийг хэнхөгжүүлэх вэ

Зочин [66.181.161.4] 2024-06-01 07:20:47

өөр энэ авгай Монголыг авч явж байсан юмуу газар ухаж алт олборлохгүй бол хөгжихгүй юу

Зочин [59.153.113.82] 2024-05-30 16:55:15

Хаанаас хэн захиалсан юм бол . Энэ хүн импорт орлох үйлдвэр барьсан , энэ нь тийм амар ажил биш . Улсын санг цөлмөгчид , цагаан гартангууд төрөөс хулгайлагчтд бол ойлгохүй л дээ . Ямар их хүч хөдөлмөр , ухаан зарж ийм том бүтээн байгуулалт , баялаг бүтээдэг вэ гэдгийг мэдэх иргэд олон байгаа шүү . Хэдэн мянган иргэдийг ажлаар хангаж , төрд том татвар төлөгч шүү дээ . Ялих ялихгүй зшйлээр шалтаг хийж , худлаа сөрөг мэдээлэл өгч баривчилж харлуулж байгаа байхаа. Олон жил УУ- салбар Аж үйлдвэрлэлд хүчээ өгч улсдаа хэрэгтэй зүйл хийсэн хөдөлмөрч хүн гэж боддог . Тиймээс иргэд дургүйцэж байна шүү дээ . Энэ хүн чинь нэг талаар өндөр настан шүү дээ . Даруйхан суллаач !!!!!!!!!

Зочин [66.181.180.130] 2024-06-01 11:00:51

Хөдөлмөрлөх , хөгжүүлэх бодолтой, зүтгэлтэй бүгдийг намнах болжээ. Юу ч хийлгүйгээр сан хоослоод, цуслаад бгаа нөхдүүдийг яагаад толгойг нь илээд бгаам бэ

Зочин [66.181.161.4] 2024-06-01 07:22:27

Нөгөө ҮНЭРЭЭтэй холбоотой бишүү тэр чинь Гарамжавииг шалгуулна гд цамнаад байсаншүү

Зочин [202.126.89.175] 2024-05-30 19:04:58

Timee.

Зочин [66.181.177.241] 2024-05-30 16:36:54

Барьж хорилгүй асууж тодруулах зүйлээ шалгаж болохгүй байсан юм байхдаа Гарамжав гуай гадаад руу зугатана гэж байхгүй нас явсан хүнийг хурдан шалгаад гаргаасай.

Зочин [202.126.88.197] 2024-05-30 15:58:46

Шударгаар баяжсан хүн дэлхийд байхгүй

зочин [103.212.162.237] 2024-05-30 15:08:53

Юу вээ монголд энэ хүн шиг хөдөлмөрч мундаг хүн байхгүй шүү хувийн хэвшлийнхэнийг л дарамтлах гэсэнүү бизнэсийг нь булаах гэсэн үү тийм л ээлжит арга болж бна даа болих хэрэгтэй энэ хууль шүүхийн хэн тэр алуурчин Элбэгдоржигоо л бариад хорьж чадахгүй байж арай ч дээ

Зочин [103.168.34.49] 2024-06-03 15:19:12

M

Зочин [103.99.103.99] 2024-05-30 14:56:10

Бизнес эрхэлдэг бүх хүнд байдаг зовлон доо. Ажил бизнесээ цаг алдалгүй явуулахын тулд авах зорилготой хясан боогдуулагч төрийн дүнкүү албатад юм өгөхгүй л бол хөдлөхөө больсон цаг ш дээ. Захын төрийн байгууллага дээр 1 цаг суухад бүх албан хаагчид нь АТГ зорино доо

Зочин [124.158.122.51] 2024-05-30 14:35:19

Гарамжав гуай хөдөлмөрч хүн дээ. Харамсалтай


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.