ЦЕГ: Галзуу хулганаас хөл алдсан гэдэг ташаа мэдээлэл
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зарим хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.БАЯРБИЛЭГ:
-Өчигдөр буюу тавдугаар сарын 29-ний 15:50 цаг орчимд цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо үндэсний цэцэрлэгт хүрээлэн паркд галзуу хулгана тоглоом дээр тоглож байсан залуу бууж ирээд нас барлаа гэсэн мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас газар дээр нь очиж мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хэрэгжүүлэн ажиллаа.
Шалгалтын явцад тухайн иргэн галзуу хулгана дээр тоглож байгаад бууж ирэхдээ ухаангүй байсан учраас эмнэлгийн байгууллага дуудаад үзүүлэхэд нас барсан нь тогтоогдсон байсан. Одоогоор нас барсан шалтгаан бусад нөхцөлийг шалгуулахаар ажиллаж байгаа буюу задлан шинжилгээ хийгдэж байгаа. Галзуу хулганаас хөл алдсан, халтирсан гэх ташаа мэдээллүүд явж байна. Иймд аливаа асуудлын талаар цензуртэй, бодит эх сурвалжтай мэдээллийг хүргэхийг хүсэж байна”гэв.
Сэтгэгдэл
Зочин [103.212.118.137] 2024-06-02 20:58:17
Зүрх муутай байж дээ хөөрхий
Зочин [66.181.161.133] 2024-06-01 08:53:41
Хүүхэд залуус минь зүрх ,тархины хүнд өвчтэй л байцгаана Хүн бол амьтан Тийм учраас агаар бохирдох,газар шороог ухаж сэндийчхэд л үхэх өвчин тусдаг