Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилох саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.05.31/ 09 цаг 55 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дараалал танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр энэ талаарх саналаа ирүүлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах тухай албан бичгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар танилцуулсан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолж байлаа.
Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулах саналыг танилцуулж байна гэв.
Уг санал болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан үг хэлэв. Тэрбээр, Ерөнхий аудиторт төрийн болон орон нутгийн байгууллагын хариуцлагатай удирдах албан тушаалыг хашиж байсан туршлагатай хүнийг нэр дэвшүүлж буйг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, авлига, хээл хахуулиас ангид ажиллаж, аудиторуудын чадавхыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай гэж байлаа.
Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсны дараа "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төслийн эцсийн хувилбар, танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дөрвөн гишүүнээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийг “Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.180] 2024-06-02 20:59:10
Энэ тэнэгээс өөр энэ албан тушаалд тавих хүн байдаггүй л юм байхдаа Эннэ,нөхөр чинь жинхэнэ мулгуу нөхөр байна лээ
Зочин [172.58.164.148] 2024-06-02 19:19:24
Аудитын авгай нарын эзэн хаан ухна
зочин [66.181.185.149] 2024-06-02 16:53:13
Энэ хүн ер нь яг ямар боловсрол, мэргэжилтэй хүн бэ?
Irgen [158.248.126.125] 2024-06-02 15:12:37
Songuulia uguurei irgedee, uguhgui bol ugsun hediin songoltoor dahiad 4 jil bolno shuu,
Irgem [66.181.161.36] 2024-06-02 09:03:59
Ee boliosoi.Ene nuher turd ymar ch uureg roilihui.henii sugani us be.Odoo ene MAN heden tugtseg.buleglel.horchinguudaas MAN iig ustgaj baij l salna shuu.5 hunii amini heregten MunhOrgil elchin said ch geh shig.Nam hargalzahgui bolovsroltoi zaluusaa shurgaar tomilj ajilluulaach.Zailj.dald ordoggui 15 tolgoitoi mangas shig nuhduud be.unen durgui hurch bn
Guys [107.77.212.66] 2024-06-02 07:37:03
Насаараа идэж ууж, хулгайлж амьдарч байна энэ Мангарууд одоо солиоч дээ ядаж бусад нь идэж хулгайлаглдээ..
Зочин [202.179.24.225] 2024-06-01 15:11:52
Пизда ёстой МАНАН юмдаа. МАНгуу дэмжихэд АНус ангайгаад тосоод дэмжээд сууж байхыг бодоход энэ 2 МАМ ээлжлээд л идэж уугаад энэ эх орныг сүйрүүлэхээр шийдсэн бололтой шүү
Царай зүсээ жоол засаачээ. Одоо ямар 1937 он бишдээ. [66.181.185.146] 2024-06-01 14:24:26
Энэ хүн ямар хүйтэн зэвүүн царайтай баагий вэ? 1937 оны ногоон малгайтан шиг. Жоол инээж мушийж болдоггүй юм уу?
Зочин [76.136.159.153] 2024-06-01 09:18:31
ene teneg lalar zagdjavaa boliochdee boliochee teegelsen shaar yum be
зочин [66.181.188.53] 2024-06-01 08:31:54
МАН-д өөр хүн байдаггүй юмуу бузарууд танай нам сөнсөн нам
Гангаа [202.55.182.219] 2024-05-31 22:10:27
МАН, Загджав хоёр энэ иргэдийн сэтгэгдлийг харж байгаа байлгүй дээ. Нэг ч дэмжсэн юм уу олигтой сэтгэгдэл алга, Яасан ичдэггүй ширэн нүүр вэ арайл байна даа. Энэнд цэг тавья гэж байгаа бол МАН-ыг бүү сонго тэр үед энэ нөхөр монгол төрийн зөөлөн сэнтийгээс ховхорно.
Зочин [122.201.31.233] 2024-05-31 21:02:45
Дампуу МАН ынхан хулгайчууд Загджаваас бүгд айдаг бололтой
Зочин [139.5.216.120] 2024-05-31 17:48:33
Адгийн дээрэмчин хулгайч шүү энэ нөхөр
zoov [59.153.112.213] 2024-05-31 15:57:54
ene pzded bid yamr urtei yum
Зочин [66.181.160.116] 2024-05-31 15:18:26
Хэрэг байхгүй. Тэтгэвэрт гаргаж болохгүй юу
Зочин [202.126.89.164] 2024-05-31 14:14:05
Энэ хүн хог хэнд хэрэгтэй юм бол? Хуц гэсэн зүг рүү хуцаж, хаз гэсэн хүнийг очиж хаздаг циркын сургуультай банхар мөн л дөө уул нь.
Шагдар [202.21.111.13] 2024-05-31 13:52:14
МАН энэ хүнд тийм их өртэй юм байхдаа.Очихгүй албан тушаал гэж байхгүй үнэн супер хулгайч юм аа.
Монгол [66.181.179.135] 2024-05-31 13:40:54
Бүх бузар нь бүрэлдсэн хулгайч.
999 [66.181.180.228] 2024-05-31 13:39:17
Үхэж байж л төрөөс зайлах хүмүүс олон байна аа!!!!
иргэн [202.21.126.195] 2024-05-31 13:18:15
Яанаа энэ хүн аудитор гэж үү.Төр арай л биш болжээ таминээ.Сонголтоо зөв хийж ийм хүмүүсийг явуулна шүү.Ахиж МАН гарвал эд нар бүр томорно гэдгийг сайн тунгааж бодож зөв сонголтоо хийгээрэй таминээ.
Зочин [139.5.217.63] 2024-05-31 12:25:08
Төрд байгаа нөхөдүүд энэ хүнд төмсөгдүүлсэн байхаа өндөр албан тушаалд сандалаас сандалын хооронд дүүлэж өгөх юмаа
ШИХИХУТАГ [66.181.176.68] 2024-05-31 11:54:31
ЭНЭ ХҮН ЧИНЬ ЯГ ЭРҮҮЛ ХҮН МӨН ҮҮ?! ЭСВЭЛ БҮР УНИВЕРСАЛНЫ СУПЕР ХҮН ҮҮ?!
Уншигч [103.57.92.74] 2024-05-31 11:51:25
Монгол төр энэ хүнд ямар их өртэй юм бэ.төрийн бүх албан тушаалд тавигдах юм.өөр хүнгүй болчихсон юмуу.ийм байж төр шударга болох уу