Гурван жилийн өмнө бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд зугтсан этгээдийг Киргизэд баривчилжээ

Aдмин / Хууль

Киргиз, Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран манай улсаас “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан иргэн “Э”-г энэ сарын 26-нд Киргиз улсад баривчилжээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Бүгд Найрамдах Киргиз улс, Бүгд Найрамдах Казахстан улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран энэ оны тавдугаар сарын 26-нд манай улсаас Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г Киргиз улсад баривчилсан.

Уг этгээд нь 2021 онд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдээд, гадаад улсад оргон зайлж, хууль хяналтын байгууллагын хараа хяналтаас зугтаан Төв Азийн улсуудад хууль бусаар амьдарч байсан бөгөөд Киргиз улсад байхад нь царай таних камерын систем буюу технологийн тусламжтайгаар илрүүлж, баривчлан цагдан хорьж байна.

Дээрх үйл явдалтай зэрэгцээд Киргиз улсад удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдан манай улсад орогнож байсан тус улсын иргэн “Б”-г зорчигчийн мэдээллийн урьдчилсан системээр илрүүлж, энэ оны тавдугаар 28-ны өдөр Монгол Улсаас Казахстан руу гарахаас өмнө баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.

Энэхүү ажиллагаануудыг Хууль зүй дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар болон Киргиз, Казахстан, Турк, Серби, Швед зэрэг улсын Интерполын Үндэсний төв товчоодтой хамтран хэрэгжүүлсэн.

Одоо хоёр улсын цагдаагийн байгууллагаас олж тогтоосон этгээдүүдийг хэрхэн шилжүүлэх асуудлыг хэлэлцэж байна" гэж мэдээллээ.

Энэ онд цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар болон “Шувуу” ажиллагааны хүрээнд гадаад улсад оргон зайлсан нийт 11 гэмт этгээдийг Монгол Улсад албадан авчрах ажиллагааг гүйцэтгэжээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.162.71] 2024-06-01 19:27:57

Гэмт этгээд ял эдлэх хэрэгтэй тэр зөв зүйл хийгээгүй

Zochin [122.201.31.122] 2024-05-31 18:59:10

Gemt etgeed gishgeh gazargui zorchliin huuli uilchlehgui bga biz


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.