Санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгана

Aдмин / Улстөр

МИДАС ТББ-аас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө санал тоолох төхөөрөмжийг урьдчилсан байдлаар шалгахаар төлөвлөжээ. Тодруулбал, санал тоолох төхөөрөмж мажоритар хэсгийн саналыг тоолохдоо нэр дэвшигч бүрийн тэмдэглэгээг уншиж байгаа эсэх, мандатын тооноос илүү болон дутуу тэмдэглэсэн үед ажиллаж буй эсэх, цагаан хуудас уншиж буй эсэх зэргийг шалгах юм. Мөн пропорциональ хэсгийн саналыг тоолох үед санал тоолох төхөөрөмж нам эвслийн тэмдэглэгээг бүрэн уншиж байгаа эсэх, нэгээс илүү нам эвсэл дугуйлсан үед уншиж байгаа эсэх, түүнчлэн дугуйлаагүй үед уншиж буй эсэх зэрэг хяналтыг явуулахаар болжээ.

МИДАС ТББ нь 2012 оноос сонгуулийн санал төхөөрөмжийн, 2016 оноос сонгогчдын нэрийн жагсаалтад хөндлөнгийн хяналт хийж, зөвлөмж боловсруулан холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.