Улаанбаатар-Дундговь чиглэлийн авто замын 46 хувь, Арвайхээр-Баянхонгорын авто замын 91 хувийг засварлажээ
Орон нутгийн замын нөхцөл байдал, засвар арчлалтын талаарх мэдээллийг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас хүргэлээ.
Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгийн авто замд хийсэн хяналт шалгалтаар 16,475 метр квадрат эвдрэл гэмтлийг тогтоож, авто зам засвар арчлалтын байгууллагуудад албан мэдэгдэл, шаардлага хүргүүлснээр 9,970 метр квадрат эвдрэл гэмтлийг засварласан байна.
Ингэснээр засвар шинэчлэлтийн ажил 60.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.
Тодруулбал
- Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн А/0201 дугаартай авто зам
- Дундговь аймгаас Өмнөговь чиглэлийн А/0202 дугаартай авто замд 11,193 метр квадрат эвдрэл гэмтлийг тогтоож, 5,170 метр квадрат засварласан нь 46 хувьтай үргэлжилж байна.
Харин Арвайхээр-Баянхонгор чиглэлийн А/0202 дугаартай авто зам 5,282 метр квадрат эвдрэл гэмтэл тогтоогдсоныг 90.8 хувьтай засварлаж байгааг мэдээлэв.
Иймд орон нутгийн замд зорчихдоо жолооч та бүхэн замын нөхцөлд хурдаа тохируулж, хориглосон хэсэгт гүйцэж түрүүлэх үйлдэл хийлгүй өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.
Сэтгэгдэл