ДОРНОД: Сургууль, цэцэрлэгийн орчинд гэрэлт гарц хийв
Сургууль цэцэрлэгийн орчин дахь таван байршилд гэрэлт гарц хийв. Тухайлбал, Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1, 8, 11, 12, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн орчинд дээрх ажлыг хийсэн байна.
Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн мэргэжилтэн Б.Урансүх, “Гэрэлт гарч нь автозамын явган хүний гарцын тэмдэглэгээг тодруулах, явган зорчигчид харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй” гэв.
Гэрэлт гарцыг гудамж талбайн шөнийн гэрэлтүүлэгтэй зэрэг асаахаар цагийг нь тохируулжээ.
Өнгөрсөн жилүүдэд нийтийн эзэмшлийн зам талбайн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлыг үе шаттайгаар хийж, энэ хүрээнд гудамж талбайг камержуулах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийж гүйцэтгэж байсан юм.
Сэтгэгдэл