ЭЕШ-ын дүн онооны жагсаалтыг 24 цагийн дотор цахим хуудсанд байршуулж зарлана
Элсэлтийн шалгалт өнөөдрөөс улс орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэллээ. Хуульд өөрчлөлт орсноор элсэлтийн ерөнхий шалгалт бус элсэлтийн шалгалт гэж нэрийдэх болсон. Энэ жилийн шалгалтад 35 мянган шалгуулагч бүртгүүлсэн. Нийт шалгуулагчид 10 хичээлийн шалгалт өгнө. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгөх юм.
Улсын хэмжээнд нийт 46 байршилд шалгалт өгөх юм.
Шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан анги танхимд хариултын хуудсыг уншуулан шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн "шалгуулагчийн булан"-д байршуулна.
ЭШ-ын дүн онооны жагсаалтыг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.
Сэтгэгдэл