Маргааш Хими, Газар зүй, Нийгмийн хичээлээр элсэлтийн шалгалт авна

Aдмин / Боловсрол

Элсэлтийн шалгалт өнөөдрөөс улс орон даяар Түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн. Харин маргааш буюу долоодугаар сарын 5-нд Хими, Газар зүй, Нийгэм судлал хичээлийн шалгалт авна.

Энэ жилийн шалгалтад 35 мянган шалгуулагч бүртгүүлжээ. Нийт шалгуулагчид 10 хичээлийн шалгалт өгөх ба хамгийн багадаа хоёр хичээлээр өгнө.

Улсын хэмжээнд нийт 46 байршил бий. Шууд засалтын шилэн технологи ашиглан шалгалт бүрийн дараа шалгалтын байрны тусгайлан зассан анги танхимд хариултын хуудсыг уншуулан шалгуулагчийн анхны оноог мэдээлнэ. Шалгалтын хэмжээст оноог тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хаягийн "шалгуулагчийн булан"-д байршуулна.

ЭШ-ын дүн онооны жагсаалтыг тухайн шалгалтыг зохион байгуулснаас хойш 24 цагийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.