Морин хуурын олон улсын наадам Өмнөговь аймагт болно

Aдмин / Энтертайнмент

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор морин хуурын олон улсын VII наадам манай улсад болох гэж байна.

Энэ сарын 16-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод эхлэх уг наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч ивээлдээ авсан бөгөөд тус наадам долоо хоног үргэлжилнэ. Дэлхийн морин хуурын холбоо 2008 онд анх байгуулагдсанаас хойш энэхүү олон улсын наадмыг тогтмол зохион байгуулсан юм.

Өмнө нь 2008, 2012, 2016 олон улсын морин хуурын наадам-симпиозумыг, 2010, 2014, 2018 онд морин хуур сонирхогч, урлаачдын уралдааныг зохион байгуулсан байдаг. Эдгээр наадамд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, ХБНГУ, БНФУ-аас морин хуурч, суралцагч, сонирхогч тогтмол оролцож иржээ. Ковидын цар тахлын улмаас түр завсарласан энэхүү наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах болсноороо онцлогтой.

Долоо дахь удаагийн наадам гурван төрлөөр болох бөгөөд 170 орчим мэргэжлийн морин хуурч, сонирхогч, хөгжим урлаач оролцохоор бүртгүүлсэн байна. Монгол үндэстний бахархал болсон морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байдаг. Тэгвэл энэхүү зарлиг гарсан жил морин хуурын олон улсын наадмыг орон нутагт зохион байгуулахаар болсон нь гол онцлог гэдгийг Дэлхийн морин хуурын холбооны тэргүүн Н.Жигжиддорж онцолсон юм. Тэрбээр мөн хэлэхдээ цаашид уг наадмыг гурван жил тутамд зохион байгуулахаар болсныг дурдлаа.

Өмнөговь аймгаас Төрийн ханхуурч, Ардын жүжигчин Ц.Цэрэндорж, хөгжим урлаач, соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгальжав зэрэг морин хуурын шилдэг зүтгэлтнүүд төрсөн гарсан байдаг юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.62] 2024-07-08 00:48:36

Аштай юу. Төрсөн нутагт минь сайхан наадам болох нь дээ.

Найр аа болио боль. [139.5.216.230] 2024-07-05 18:29:33

Энэ их найр наадам Бөх барилдаан Дуучид тоглолт яах вээ Яасан ч олон лам нартай юм бээ . Ингэж их наргиад юу сайн сайхан болчоов . Нэн тулгамдаж байгаа асуудал Оюу толгой 1 секундэд 1 тонн гүний цэвэр ус хоногт 80000 тонн ус 1 жилд 29 сая тонн цэвэр ус зүгээр л ашиглаад хатааж үгүй хийж байна . Үүнийг зогсоогооч ээ . 2100 2200 2300 онд амьдрах монгол хүний уух цэвэр усыг үгүй хийж байгааг ойлгож ухаарч харамсаж байгаа хүн хүмүүс нам төр засаг гэж байна уу .


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.