Япон улсад Covid-19 халдварын шинэ тохиолдол 10 дахь долоо хоногтоо дараалан өслөө

Aдмин / Гадаад мэдээ

Япон даяар коронавирусийн халдварын шинэ тохиолдол 10 дахь долоо хоногтоо дараалан өссөнийг тус улсын эрүүл мэндийн яам Баасан гарагт мэдээлжээ.

Долдугаар сарын 14-нийг хүртэлх долоо хоногийн хугацаанд Японы 5,000 орчим эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн өвчлөлийн тоо өмнөх долоо хоногоосоо 1.39 дахин өсөж, нийт 55,072 хүрсэн байна.

Өнгөрсөн хавраас хойш шинэ коронавирусийн Omicron JN.1 омгоос гаралтай KP.3 хувилбар халдварын тархалтад давамгайлж байгаа юм.

KP.3 хувилбар нь халдварлах чадвар өндөртэй, вакцин болон өвчлөлөөс тогтсон дархлааг нэвтлэх чадвар сайтайг Токиогийн Их сургуулийн судлаачид тогтоосон байна.

“Япон улсад Covid-19 өвчлөлийн 11 дэх давлагаа эхэлсэн байх өндөр магадлалтай байна. Энэ үед халдвар авахаас болон тараахаас урьдчилан сэргийлэх нь чухал юм” гэж Японы Халдварт Өвчин Судлалын Холбооны тэргүүн, Кэйогийн Их сургуулийн профессор Наоки Хасегава мэдэгджээ.

Эх сурвалж: Kyodo News

IKON.mn


Сэтгэгдэл

Зч [59.153.113.118] 2024-08-08 19:25:17

Ядруу монголчууд минь болгоомжтой л байвал хожино. Баян гадаадынхныг дагаж хөөрцөглөж байж хөлд нь чирэгдэвч

Зочин [202.131.225.197] 2024-07-26 10:59:13

yadargaataim be

Зочин [103.212.118.200] 2024-07-22 03:43:44

Одоо япончууд дэлхийн хүн амаар тоглох нээ КОВИД ГЭЖ ЮУ ВЭ ХАНИАД ЗҮГЭЭР Л ХАНИАД ЗУУН ЗУУН ЖИЛЭЭР ХАНИАД ТОМУУ ӨВЧИН БАЙСААР Л БАЙСАН ОДОО Ч БАЙЖ Л БАЙГАА ХҮНИЙ БИЕ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЦЭВЭРЛЭГЧ АГИРГААТ ГЭДГИЙГ БҮҮ МАРТ ХҮН ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ Л ЭЗЭН ШҮҮ САЙН БОД

Зочин [103.57.94.84] 2024-07-20 14:58:15

Ахин Трамп гарч ирэх гэхээр вирусын халдвар гарч байгаа бол яах аргагүй дайсангаа дарах гэсэн глобалчлалын талаас хийх үйлдэл байх.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.