ПАРИС 2024: Өнөөдөр Н.Баяраа 50 метрийн гурван байрлалын дасгалдаа өрсөлдөнө

Aдмин / Спорт

"Парис 2024" зуны олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр манай тамирчдаас буудлагын төрөлд нэг тамирчин өрсөлдөх юм. Тодруулбал эрэгтэйчүүдийн 50 метрийн гурван байрлалаас буудах дасгалд "Алдар" спорт хорооны тамирчин Нянтайн Баяраа цэц сорино.

Энэ төрөлд 57 тамирчин олимпод өрсөлдөх эрхээ авсан бөгөөд Н.Баяраагийн хувьд өмнө нь "Лондон 2012" өрсөлдсөн туршлагатай.

Тэрбээр урт бууны холимог багийн төрөлд О.Есүгэнтэй хамт оролцоод 16 дугаар байр эзэлсэн бол 10 метрийн хийн урт бууны ангилалд 627 оноогоор 29 дүгээр байрт орсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.