Реппэр Гинжин, Mrs. M нарын хамтарсан "Энэ мөч" тоглолт наймдугаар сарын 17-нд болно

Aдмин / Энтертайнмент

Реппэр Гинжин, Mrs.M нарын хамтарсан "Энэ мөч" тоглолт наймдугаар сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэхүү тоглолтынхоо талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Гинжин, Mrs.M нар нь "Энэ мөч", "Бороо", "Хөөрхөн охид trap сонсдог", "Сувгаа соль", "ATM", "Goy te?", "Ganbei!" зэрэг та бидний чихийг мялааж, сэтгэлд үлдсэн олон арван хит дуунууд бүтээсэн билээ. Тэд хэдийнээ Монголын хөгжмийн ертөнцөд залуу үеийн сонсох дуртай уран бүтээлчид болжээ.

“Энэ мөч“ тоглолт олон хэсгээс бүрдсэн, зочин артистуудтай, өвөрмөц шийдэл бүхий байх аж. Таван хэсэг бүхий "Энэ мөч" тоглолтын гол уран бүтээлчид болох Гинжин, Mrs'M нар тоглолтын бүх хэсэгт дуулж, шинэ уран бүтээлүүдээ хүргэнэ. Гинжин, Mrs. M нар энэхүү тоглолтоо хамтран дуулж, хит болсон "Энэ мөч" дуугаараа нэрлэжээ.

Хамгийн сайн хөгжим, чанартай уух зүйлс, халуун хоол, амрах хэсэг бүхий Тrap гээд тав тухтай орчинд тоглолт үзэх бэлтгэлийг хангасан талаараа уран бүтээлчид онцоллоо. Тоглолтын ерөнхий найруулагчаар "SKIN ENTERTAINMENT"-ийн захирал, ерөнхий найруулагч Б.Анар ажиллах бөгөөд тоглолтод "Hip hop" болон "Rnb" урсгалын 20 гаруй зочин уран бүтээлчид оролцох юм.

Тоглолтын продюсер Я.Учрал:

-Манай хоёр артистын хувьд дөнгөж гарч ирж байгаа уран бүтээлчид биш. Яг ид үедээ яваа, тус тусдаа 10 орчим жил, хамтраад таван жил уран бүтээлээ хийж байгаа хүмүүс.

Үзэгчдийн зүгээс уран бүтээлчдийг тоглолтдоо зөвхөн хуучин дуугаа дуулдаг гэж шүүмжилдэг. Харин манай артистууд шинэ, хуучин дуунуудаа аль алийг нь дуулна. Бидний тоглолтод урилгаар оролцох хүндтэй уран бүтээлчдээс дурдвал, Lumino, Ice top, Хар сарнай хамтлагууд урилгыг маань хүлээн авсан. Мөн бидний үеийн болон биднээс хойших үеийн уран бүтээлчид өөрсдийн хамгийн шилдэг уран бүтээлээрээ оролцох болно гэв.

Реппэр Гинжин:

-Ихэнх тоглолтод бусад уран бүтээлчид халаалтанд дуулаад үндсэн артист нь хоёр цаг дуулаад л буудаг. Тэгвэл энэ тоглолт зөвхөн бид хоёр дээр фокуслана. Хөгжилтэйгөөр хэлэхэд “панчан”-гүй тоглолт болно. Тоглолтын дуу болгон онцлог, үзэгчдийг уйдаахгүй гэв.

Тасалбарын хувьд shoppy, ticket, eventiks, money аппликейшнаар зарагдаж байгаа. Та бүхэн цаасаар нь худалдаж авахаар бол GS25 бүх салбаруудаас авах боломжтой.

  • VIP тасалбар: 500,000₮
  • Fan Zone Багц: 200,000₮
  • Late bird: 50,000₮

Тасалбар захиалах:


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.