БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Рэйн Монголд тоглолтоо хийнэ

Aдмин / Энтертайнмент

Монголчуудад “Миний байшин” киногоороо танил болж, мянга мянган шүтэн бишрэгчтэй болсон БНСУ-ын алдарт жүжигчин, дуучин Рэйн буюу Жун Жи Хүүн манай улсад ирэх гэж байна.

Тэрбээр Монголд анх удаа албан ёсны тоглолтоо хийхээр болсон нь энэ юм. Тоглолтын эцсийн тов хараахан гараагүй байгаа аж. Энэ талаар “Эвандис энтертайнмент” мэдээлсэн бөгөөд тэд энэхүү тоглолтыг зохион байгуулах юм байна. Тус компанийнхан өмнө нь “F4” киногоороо монголчуудад танигдсан дуучин Ким Хён Жуныг Монголд авч ирж, тоглолтыг нь хийж байсан билээ.

Рэйн Солонгосын алдарт Ким Тэ Хитэй 2017 онд хуримаа хийсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй. Жун Жи Хүүн анх 1998 онд 16 настайдаа анхны дебютээ хийж байсан юм. “JYP” энтертайнментэд харьяалагддаг байсан тэрбээр 2007 оноос өөрийн энтертайментыг байгуулан одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Түүний хувьд 2010, 2011 онд алдарт “Тайм” сэтгүүлийн дэлхийн шилдэг 100 хүний нэгээр шалгарсан удаатай.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Со [59.153.114.135] 2024-08-02 18:42:29

Дуу бүжгийн хулгайч.Солонгост хэн ч үүэхээ байсан хог

Зочин [202.179.27.239] 2024-08-02 17:46:16

Заассс


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.