МОНГОЛ УЛС 6.5 ТЭРБУМ АМ ДОЛЛАРЫН БАРААГ ИМПОРТААР АВЧЭЭ.
Монгол Улсын 2024 оны эхний долоон сарын байдлаарх гадаад худалдааны дүн мэдээг Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас танилцуулсан.
Тус газраас өгсөн мэдээллээр манай улс дээр дурдсан хугацаанд 6.5 тэрбум ам.долларын барааг импортоор авчээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буюу 27.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Гол нэрийн импортын барааны тоо хэмжээнээс харвал хамгийн өндөр өссөн нь улаанбуудайн гурил байгаа юм. 2024 оны эхний долоон сарын хугацаанд 31.8 мянган тонн улаанбуудайн гурил авсан нь 2023 оны мөн үетэй харьцуулахад 12.6 дахин өссөн байна.
Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг энэ оны дөрөвдүгээр сард УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан тавдугаар сарын 1-нээс улаанбуудайн гурил, малын тэжээл зэрэг нийт 11 бүтээгдэхүүнийг тодорхойгүй хугацаагаар гаалийн албан татвараас чөлөөлсөн.
Түүнчлэн оны эхний долоон сард суудлын 68,551 автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеэсээ 1.8 дахин нэмэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: IKON.MN
Сэтгэгдэл
gjbrcpzftn [185.220.101.87] 2024-11-15 22:44:21
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
apzyzfssed [185.220.101.87] 2024-11-15 22:44:20
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зохиолын дуу [202.126.89.140] 2024-08-08 22:43:00
Орос бинзэнээр япон хуучин машинаа унаад хятад бандаашаа өмсөөд явахад болно доо болноо 2лаа
А [202.179.18.229] 2024-08-08 16:57:47
УХААНТАЙ МОНГОЛ ХУНД БОЛ ИХ МОНГО ЭРГЭЛДЭЖ БАЙНА ДАА !!!!!!!!!!!!!
Зочин [45.133.5.123] 2024-08-08 10:43:12
Дэлхийн улс орнууд жинхэнэ баялагаа өгч оронд нь энэ оргүй цаасыг авч банкиндаа хадгалдаг нь харамсалтай.
Дүрмээ мэддэггүй юм уу? [66.181.160.54] 2024-08-08 10:24:19
"ИмпортООр" гэж бичдэг биздээ, сэтгүүлч ээ. Дүрмээ судлаач, бичсэн зүйлээ ЧАНГА дуугаар уншаад үзээч. "а"авиа сонсогдож байна уу, "о" сонсогдож байна уу? Сэтгүүлч аль аймгийн ямар ястан юм бэ?
Зочин [202.131.225.53] 2024-08-08 09:16:15
гурил өндөг сүүгээ дотоодоосоо хангадаг болчихвол ч
Зочин [202.131.225.53] 2024-08-08 09:15:54
нөгөө талдаа хэдэн доллорын бараа экспортлосон бэ гэдэгийг харьцуулж харуулбал тэ,