"The MongolZ"-ийн хөвгүүд дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Оросын "Team Spirit" багийг хожлоо

Aдмин / Спорт

"Counter Strike 2" тоглоомын дэлхийн цуврал тэмцээний нэг болох "Intel Extreme Masters Cologne 2024" Герман улсад энэ сарын 18-н хүртэл болно.

Нийт 24 баг нэг сая ам.долларын төлөө өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас "The MongolZ" баг оролцож байна. Тэд тус тэмцээний эрхийг дэлхийн чансааны оноогоор авсан учир урьдчилсан шатнаас тоглож эхэлсэн.

Улмаар урьдчилсан шатанд нэг хожигдол, хоёр хожилтойгоор хэсгийн шатанд оролцох эрхээ авсан. Манай улсын хөвгүүд хэсгийн шатны эхний тоглолтоо ВО3 журмаар "IEM Katawice-2024" тэмцээний аварга, дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Оросын "Team Spirit" багийн эсрэг хийж, 2:0-оор хожлоо.

Энэ оны хоёрдугаар сард болсон "IEM Katowice-2024" тэмцээний урьдчилсан шатанд "The MongolZ" баг "Team Spirit"-ийн эсрэг тоглож 0:2 онооны харьцаатайгаар ялагдаж байв.

Хоёр багийн тоглолт "Ancient", "Anubis", "Nuke" гэсэн гурван map дээр явагдлаа. "The MongolZ"-ийн сонгосон "Ancient" map дээр хоёр багийн өрсөлдөөн маш хүчтэй байсан бөгөөд манай хөвгүүд 16:13 онооны харьцаатайгаар нэмэлт үед хожсон.

Тэгвэл "Team Spirit"-ийн сонгосон Anubis map дээр манай хөвгүүд эсрэг багийн довтолгоог сайн хамгаалж, 8:4 онооны харьцаатай байраа сольсон юм. Улмаар довтлох талаасаа манай улсын баг таван үе дараалж авснаар хожил байгууллаа.

Ингэснээр манай баг "Intel Extreme Masters Cologne 2024" тэмцээний хэсгийн шатны дараагийн тоглолтоо маргааш шөнийн 00:45 цагт Португалийн "SAW"-ийн эсрэг хийнэ. Хэрэв тэд энэ тоглолтод ялалт байгуулж чадвал тус тэмцээний Play-off шатанд шалгарах юм.

ЭХ СУРВАЛЖ: IKON.MN


Сэтгэгдэл

Зочид [202.126.88.165] 2024-08-14 12:51:02

Монголын баг хүүхдүүдэд АМЖИЛТ ХҮСЭЖ БАЙНА. Тохирсон хоол ундаа хэрэглэж эрүүл байгаарай зоригтой, авхаалжтай байгаарай гэж эмээ нь ерөөж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.