"Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулна”
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд эрчим хүч, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон аж.
ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг эрхэм Александр Александрович хяналтдаа авч нийлүүлэлтийг тогтвортой хангах, тэр дундаа “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгаад Шадар сайд С.Амарсайхан талархал илэрхийлэв.
Тэрбээр “Талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэх асуудал чухал байна.
Мөн “ДЦС-3”-ыг шинэчлэх асуудалд хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулан, талуудын эрх ашигт нийцсэн шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Түүнчлэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ ондоо багтаан эцэслэн байгуулахад манай талаас ихээхэн ач холбогдол өгч буйг мөн онцлов.
Түүнчлэн манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон.
Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү байгууллагын үр ашгийг илүү нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд “Богдхан” төмөр замын төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Монгол Улсын шадар сайдын ажлын алба
Сэтгэгдэл
osjknfbwvx [185.220.100.244] 2024-11-04 09:59:06
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
bxrgdbjzyy [185.220.100.244] 2024-11-04 09:59:05
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Р,Батаа [103.57.92.117] 2024-08-14 11:45:32
Эг, Сэлэнгийн бэлчир бол үнэнхүү гоё нутаг. Манай төвийн бүсэд оргил ачаалал хаах чадвартай хэдэн зуун Мвт-ын хийн турбинтэй цахилгаан станц хэрэгтэй. Тэр УЦС-аас хавьгүй хямд, босгох хугацаа нь зүйрлэшгүй түргэн.
Зочин [103.57.92.46] 2024-08-13 20:07:32
Монголыг хэзээч Америк сайн дэмжиж чадахгүй гэдгийг энэ удаагийн Японы ерөнхий сайдын айлчлалыг болиулж байгаа жүжигээр ойлгож авцгаа. Монгол улсын 3 дахь хөршийн бодлого амжилт олохгүй байгааг харуулсан хэрэг боллоо. Болоогүй махны төлөө аргал түүж бэлд гэж энэ юм. Японд газар хөдлөж байгаа тул Монголд айлчлаж чадахгүй боллоо гэж японы элчин хэлж байгаа боловч энэ бүхэн Америкийн бодлогод зөрчилдсөн бололтой. Бид америкт найдаж үл болно.
Амьдралын саадаанууд минь зайл [66.181.188.233] 2024-08-13 21:10:45
Монгол хэл сайн сураач ээ. Хэзээ Монгол хүн ийм хачин найруулгатай бичиж байсан юм.
Irgen [122.201.31.105] 2024-08-13 17:02:55
Энэ худлаа Зүгээр л цаг авсан ажил Хэзээ ч Оросууд бариулахгүй Оронд нь күгээр л рувийн хэвшилд өг
Mongol [77.119.173.171] 2024-08-13 12:17:55
Orosguigeer uursduu hiij boldoggui l yum bhdaa.
Болохоо больчихсон байна. [66.181.160.72] 2024-08-13 14:24:52
Монголд Орос, Хятадгүйгээр хийж байгаа зүйл гэвэл малаа алж идээд, цагаан идээгээ хийгээд, бөх барилдаж, морь уралдуулах л байх шив дээ. Бусад бүх юманд орос, хятад алх хадаас, үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, барилгын материал, шатахуун, хөргөгч болчих юмдаа. Хөөрхийс!
Зочин [66.181.187.221] 2024-08-13 10:16:04
БАЙГАЛЬ НУУРТ ЦУТГАХ СЭЛЭНГЭ МӨРНИЙ УСНЫ ДӨНГӨЖ 4 ХУВЬ БОЛДОГ ЭГИЙН ГОЛ ДЭЭР УСАН СТАНЦ БАРИХАД ЭКОЛОГИЙН ЯМАРЧ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХГҮЙ, ХАРИН ДЕРИПАСКОГИЙН МОНГОЛДАХЬ ЭРЧИМ ХҮЧНИЙ БИЗНЕС ХААГДАХ ТУЛ ТЭРЭЭР ЖЕНКО НАРЫН УРВАГЧИД ЦААШЛААЛ БААСАНЖАВЫН ОТГОН ГЭХ ШУЛАМ ЗЭРЭГ ОЛОН ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДЭЭ ИДЭВХИТЭЙ ТУРХИРЧ ТЭД НЬ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА
Зочин [202.55.191.130] 2024-08-13 08:51:52
Oros sunuj baij l bid uursdiin erheer zovno
Зочин [139.5.219.134] 2024-08-13 14:28:38
Та чин үнэнийг хэлж байна...
Зочин [139.5.216.94] 2024-08-13 10:20:21
YES