ЕБС-ийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тогтоов

Д.Тулга / Боловсрол

Боловсролын судалгааны Үндэсний хүрээлэнгээс Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг тодорхойлж, зөвлөмж гаргажээ.

Тухайлбал, бага боловсрол буюу 1-5 дугаар ангийн сурагч 20-40 минут, суурь боловсрол буюу 6-9 дүгээр ангийн сурагч 50-70 минут, бүрэн дунд боловсрол буюу 10-12 дугаар ангийн сурагч 80-90 минутыг гэрийн даалгаварт зарцуулахаар зөвлөмжид туссан байна. Гэрийн даалгаврын хугацааг сурагчийн нас, анги, түвшний болон судлагдахууны сургалтын хөтөлбөрийн зорилт, бүлэг дүүргэлт, багшийн ачааллыг харгалзан боловсруулсан аж.

Гэрийн даалгаврын зохистой хугацааг тогтоож өгөх нь сурагчийн сахилга батыг дээшлүүлэх, цагийн менежментийг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах, сурлагын амжилтыг ахиулах, эзэмшсэн чадамжийг бататгах, сургууль, эцэг эх, асран хамгаалагч хоорондын харилцаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой.

Сэтгүүлч: Б.Туул


Сэтгэгдэл

MONGOL [202.55.188.120] 2024-09-03 20:58:05

Зав. Ахлах ангийг ер нь сургууль дээрээ хийдэг болох

Зочин [66.181.180.218] 2024-08-31 10:49:54

хүүхдийн өөрийн сэтгэц, ойлголтоос хамаараад ямар ч хугацаа зарцуулж болно. Энэ хугацаан болонгуут хийж байсан зүйлээ дутуу орхиод байхуу тэнэг шийдвэр гэдэг энэ байгаааа.Түүний оронд даалгавар өгөх хичээлийн нэр төрөл заах нь зөв шүүдээ. Гол төлөв шинжлэх ухааны суурь болох хичээлд түлхүү анхаараад дайвар, хүүхэд өөрөө сонгон сурч мэдэх хичээлийн төрөлд даалгавар өгөхгүй байх талыг бодооч усан тэнэгүүдээ


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.