Цахилгааны хэрэглээнээс шалтгаалсан гурван шатлалтай шинэ тариф мөрдөгдөж байна

Aдмин / Эдийн засаг

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг зардлаа нөхөх түвшинд хүргэх зорилготой тарифын шинэчлэлийг танилцуулсан. Цахилгааны хувьд хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай шинэ тариф нэвтрүүлж, 11 дүгээр сарын 15-наас мөрдөж эхлээд буй.

Тодруулбал, өмнө нь 1 кВт/цаг нь 140 төгрөг байсан ахуйн хэрэглээний доод тарифыг багадаа 25 орчим хувиар нэмэгдүүлэв. Дулааны тарифыг ирэх оны тавдугаар сарын 16-ны өдрөөс дараах байдлаар мөрдүүлнэ.

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг зардлаа нөхөх түвшинд хүргэх зорилготой тарифын гол өөрчлөлтүүдийг танилцуулбал:

Айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй. Айл өрхийн цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш өөрчлөлт ороогүй. Айл өрхийн тухайн сарын эхний 150 кВт/цаг хүртэлх хэрэглээг 175 төгрөгөөр, 150-300 кВт/цаг хэрэглээнд 256 төгрөгөөр, 300 кВт/цагаас илүү гарсан хэрэглээнд 285 төгрөгөөр тус тус тооцно.

Өөрөөр хэлбэл, иргэд эрчим хүчийг хэмнэлттэй, хэрэглээндээ тохируулж хэрэглэвэл бага үнээр тооцогдож, бага төлбөр төлнө. Ингэснээр айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 1кВт.ц тутамд 35-131 төгрөгийн өөрчлөлт орох юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифыг дунджаар 30 хувиар нэмэгдүүлж өөрчилсөн. Дулааны тарифыг ирэх жилийн хавар хүртэл буюу энэ халаалтын улиралд хэвээр хадгалахаар болов.

Манай улсын 788 мянган ахуйн хэрэглэгчдийн 45 хувь нь 150 кВт.ц хүртэл, 40 хувь нь 150-300 кВтц, 15 хувь нь 300 кВт.ц-аас дээш цахилгааныг тус тус хэрэглэдэг.

Одоо мөрдөгдөж байгаа цахилгааны өдөр ба шөнийн цагийн 2 тариф дээр оройн “оргил ачааллын цагийн тариф”-ыг шинээр нэвтрүүлж байна. Хэрэглэгч айл өрх энэхүү цагийн ялгаварт 3 тарифыг сонгосон тохиолдолд шөнийн цагийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.

Гэр хорооллын айл өрхийн халаалтын улирлын цахилгааны шөнийн хөнгөлөлт хэвээрээ үргэлжилж байна. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тарифт өөрчлөлт оруулахгүй хэвээр мөрдөнө.

Улсын хэмжээнд айл өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба 1 сарын цахилгааны төлбөр 36,220 төгрөг байсан нь 15,887 төгрөгийн өөрчлөлт орж, 52,107 төгрөг болох юм.

Э.ЭНХ


Сэтгэгдэл

140 ийг 280 болгосон үний нэмэгдэл [59.153.115.98] 2024-11-18 11:16:40

Өдрийн хэрэглээний 1 квт ийн үнийг 140 байсанг 280 болгож өөрчилж байгаа. Мэдээж гэрэл, зурагтийн цахилгаан зарцуулалттай айлд цахилгааны төлбөр бага л гарна. ХАРИН цахилгаан халаалт сонгосон айлуудад үний өсөлт том цохилт болно. НУУХ хэрэг алга. ҮНЭ нэмэх зуршилтай монголчууд бүх салбарт үнээ санаснаараа л нэмнэ дээ.

Зочин [59.153.115.98] 2024-11-18 11:17:40

үнэн


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.