Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний 9 сард 5.0 хувиар өсөв
Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ, үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 56.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.8 (18.6%) их наяд төгрөгөөр өслөө.
ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 1.8 (14.2%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.9 (29.4%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр, 2024 оны эхний 9 сард 22.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (5.0 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 311.8 (11.4 хувь) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.0 (9.6 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн ньголлон нөлөөлсөн байна.
ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны эхний 9 сард 3.8 хувь, 2023 оны эхний 9 сард 7.2 хувь, 2024 оны эхний 9 сард 5.0 хувиар тус тус өсчээ. Улирлын нөлөөллийг арилган тооцсон ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 оны 3 дугаар улиралд өмнөх улирлаас 0.1 хувиар өссөн байна.
ДНБ 2024 оны эхний 9 сард 5.0 хувиар өссөний -3.5 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.3 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.6 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл