Өнөөдөр Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орно

Aдмин / Орон нутаг

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж,

Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 11-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн баруун хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -15...-20 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор -9...-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө -1 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө -1 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатарт: -9 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.