Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгджээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.11.25-12.01/ нийслэлийн 7 дүүрэг, 16 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдэв.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 84 нь гал түймэр, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус цаг уурын гаралтай, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
Б.МӨНГӨН
Сэтгэгдэл