БНСУ-д монгол залуу галд шатаж, амиа алджээ

Aдмин / Эрүүл мэнд

БНСУ-ын нэгэн үйлдвэрийн ажилчдаа байрлуулж байсан чингэлэгт гал гарч, нэг хүн амь насаа алдсан мэдээлэл тус улсын хэвлэлүүдэд гарсан. Галын улмаас амиа алдсан хүн Монгол Улсын иргэн, 20 гаруй насны эрэгтэй байсныг тогтоожээ.

Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Кёнги мужийн Ансон хотын бордооны үйлдвэрийн чингэлэгт гал гарсны улмаас нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Улмаар галын улмаас чингэлэгт шатаж амь насаа алдсан хүнийг хэн болохыг тогтоогоогүй талаар тус улсын цагдаагийн газраас мэдээлж байв.

Гэвч шалгалтын явцад амиа алдсан хүн 20 гаруй насны, Монгол Улсын иргэн А гэгч болох нь тогтоогдсон талаар Кёнги Ансон хотын цагдаагийн хэлтсээс өчигдөр (2024.12.01) мэдээлrээ.

Хохирогч хэн болохыг хамтран ажилладаг найзаас нь олж мэдсэн байна. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Тус үйлдвэрт ажилладаг 20 гаруй насны монгол ажилтан Б нь өөрийн танил А-г галд шатаж байгааг гал унтраах үед мэдүүлж байсан” гэсэн мэдээлжээ.

Шатсан чингэлгийг тухайн үйлдвэр ажилчдын байр болгон ашиглаж байсан аж. Урьдчилсан байдлаар, галыг цахилгааны залгуураас гарсан гэж үзэж байгаа бөгөөд галын жинхэнэ шалтгааныг тодруулахаар шалгаж байгаа аж.

Түүнчлэн дээрх мэдүүлгийг өгсөн гэх 20 гаруй насны монгол залуу Б нь хэргийн газарт байсан гэх боловч галыг унтраасны дараа сураггүй алга болсон байна. Түүнийг хууль бусаар ажиллаж байсан учир зугтсан гэж цагдаагийнхан үзэж буй бөгөөд эрэн сурвалжилж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.