Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Хөвсгөл аймгийн ханх сумын нутагт өнөөдөр (2024.12.05) Улаанбаатарын цагаар 06:16 минутад 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Тодруулбал,
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс зүүн зүгт 10 км, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн хойд зүгт 91 км, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын төвөөс зүүн зүгт 102 км зайд буюу өргөргийн 51.54, уртрагийн 100.79 байршилд энэхүү газар хөдлөлт болсон байна.
Газар хөдлөлтийн хүчийг хоёр төрлийн хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор газар хөдлөлт болж байгаа төв хэсгийг хэмжиж буй үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж, газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг.
Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог бөгөөд эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Иргэн С [103.57.92.14] 2024-12-05 20:13:26
Юунаас болж ийм юм болов?
Иргэн О [59.153.115.69] 2024-12-05 09:14:31
Хэр их хохирол учирсан бэ?