Ардчиллын ойн барилдаанд шинэ заан Д.Хүдэрбулга түрүүллээ

Aдмин / Спорт

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Заамар Өгөөмөр Хайрхан" ХХК, "Дорнын Өртөө" ХХК, "Нэгдэл" клуб, ШШГЕГ 427-р анги, "Батхаан Транс" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хипчин" спорт хороо, "Вайт Эвэнт Холл" ХХК, "Дээдсийн жигүүр" ХХК, "Булган Хан" дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-ний 326-р анги, "Нэгдэл" клубын бөх, сумын заан Д.Төгс-Эрдэнэ нар шалгарлаа.

Наймд улсын начин Х.Цогтгэрэл, улсын начин Э.Батмагнай, улсын начин Э.Мөнхжаргал, улсын начин Л.Энхсаруул нар шалгарав.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ЗОРИГ ардчиллын хүрээлэнгийн “ЗОРИГТОН” хэмээх анхны шагналаа сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулав. Тэрбээр нэгийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг, хоёрын даваанд дархан аварга Н.Батсуурийг, гурвын даваанд улсын харцага Л.Лха-Очирыг, дөрвийн даваанд улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавын даваанд улсын начин Э.Батмагнайг тус тус давсан юм. Тус шагналыг 3.000.000 төгрөг дагалдаж байгаа аж. Мөн "Уран барилдааны шагнал"-ыг сумын заан Д.Төгс-Эрдэнэд гардуулсан юм.

Дараагийн долоо хоног буюу энэ сарын 14-ний Бямба гарагт 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,15-ны ням гарагт 13:00 цагаас "Хийморь төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн хүчтэнүүд үндэсний бөхөөрөө барилдах “Жүдо бөх VS Чөлөөт бөхийн багийн Үндэсний бөхийн халз барилдаан 25 жил” багийн барилдаан тус тус болох юм.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.131.234.123] 2024-12-09 13:44:32

монголоо уруудуулж байсан 35 жил байна даа

Ойнууд хоорондоо ялгаатай юмдаа. [66.181.183.61] 2024-12-08 23:10:14

35 жилийн ой ЮҮ юм бэ? 1921 оноос хойш 1956 онд МАХНам бас л 35 жилийн ойгоо тэмдэглэсэнтэй АДИЛ юм байна. Тэр үед Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, Атар газар эзэмшиж, шинэ үйлдвэрүүд ашиглалтад орсон. Одоо тийм том зүйлс ХИЙГДЭВ ҮҮ? Бөх л барилдсан юм биздээ. Хөөрхийс!


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.