ЦЕГ: Өсвөр насны охид нэгнээ зодсон хэргийг шалгаж байна

Aдмин / Хууль

Өсвөр насны охид нэгнээ зодож буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдсан. Цагдаагийн байгууллагаас дээрх бичлэгийн шалгалтын ажиллагаа хийсэн байна.

Эл хэрэг 2024 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Дорнод аймагт гарсан бөгөөд 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болох нь тогтоожээ.

Тус аймгийн Хүүхэд хамгааллын баг дээрх асуудлын хүрээнд ажиллаж байгаа аж.

Өмнө нь буюу энэ оны хоёрдугаар сарын сүүлээр өсвөр насны охид нэгнээ зодож буй зураг, бичлэг цахим орчинд тархаж байв. Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хороонд нэгэн охиныг үе тэнгийн 3-4 охин зодож буй бичлэгийг шалгаж дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн билээ.

Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдээ хаана, хэнтэй яваад анхаарлаа хандуулж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

059 [64.119.29.144] 2024-12-17 13:54:24

ger buliin khumuujil...khuchirkhiilegchees khuchirkhiilegch turnu ...aav eejuud ankhaaraachee...enend lav nukhur oldokhgui l okhin bna

Зочин [59.153.113.55] 2024-12-17 13:19:09

Зүгээр л колонид явуул яасан задарсан охин бэ наана нь зураг аваад дамжуулаад байгаа охиныг ч колонд явуул эцэг эхчүүдэд арга хэмжээ ав. Тэр охин ёстой тархи толгой бол юу ч үлдээгүйдээ бурхан минь эвийдээ яаж цааш амьдарна эвийдээ гэж

Зочин [122.201.31.244] 2024-12-17 13:18:21

Ариа ч дээ ийм байж болохгүй ш дээ

Зочин [202.5.198.148] 2024-12-17 13:14:50

Yasan tneg ohin blhoro 1gnige zoddog bnaaa!!!

Тэргэл [202.5.198.148] 2024-12-17 13:11:40

Яасан тэнэг охин бэ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.