Монгол Улсад 20-29 насны залуус сэтгэл гутралд илүү автаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Сэтгэцийн эрүүл мэндийн мэдээллийн 1800-2000 дугаарын утсанд ирсэн дуудлагад хийсэн дүн шинжилгээгээр, сүүлийн таван жилийн хугацаанд уг утсанд ирсэн нийт дуудлагын 82.5-92.3 хувийг насанд хүрэгчдийн дуудлага эзэлжээ. Тэдгээр дуудлагын дийлэнх хэсгийг архины шалтгаант сэтгэцийн асуудал, нойрны өөрчлөлт, гэр бүлийн асуудал, сэтгэл гутрал, сэтгэл түгшилттэй холбоотой дуудлагууд эзэлсэн байна.

20-39 насны залуусын дунд сэтгэл түгшилт илүү байдаг бол 20-29 насныхан сэтгэл гутралд илүү автаж байна. Мөн эрчүүдэд дунд зэргийн сэтгэл гутрал илүү илэрдэг бол эмэгтэйчүүдэд хүндэвтэр сэтгэл гутрал илэрч байжээ. Мөн амиа хорлолтын асуудал энэ насныхны сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудын нэг болсон байна.

Монголд 15-34 насныхны нас баралтын 23.9-28.9 хувийг амиа хорлолт эзэлж байгаа аж. ДЭМБ-ын эрүүл насжилтын зорилтуудын хүрээнд дэлхийн 35 оронд ахмад настны цогц тусламжийн модель болох ICOPE хэрэгжээд эхэлжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.232] 2024-12-18 09:44:24

Хэнд ч тохиолдог л асуудал шүү дээ ямар галзуу өвчин биш битгий ингэж сенсацлаж бай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.