Дөрвөн тэрбум гаруй төгрөг залилсан П.Эрхэсийг яллагдагчаар татан шалгаж байна

Aдмин / Хууль

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулан ард иргэдийг эдийн засаг, сэтгэл санааны хохирол сүүлийн хэдэн жилийн хугацаанд зохион байгуулж байсан гэх П.Эрхэсийг Тайланд улсаас Монголд өчигдөр албадан авч ирсэн байна.

Тэрбээр олон улсын мөрийтэй тоглоомын Poker аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон гэх мэдээлэл байна.

Түүний хамаарал бүхий 40 гаруй иргэнийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагааны улмаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна.

Өдгөө Эрхэсийг Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.131] 2024-12-26 20:13:40

44 н их наядын хулгайг илчилж хөрөнгийг хураах ажлыг зохион байгуулж хийгээч

Зочин [202.9.41.28] 2024-12-26 19:04:31

Нэр зурнын гаргаж яллаач өчнөөн хүн хохироож амьдралгүй болгосон новшыг тэгээд хүний эрх ярьж хуцна даа

Зөв шүү [157.15.7.113] 2024-12-26 18:33:23

Үнэн юм бичжээ. Бид энэ дэлхийгээс өөр гариг дээр амьдарч байгаа юм шиг л аашлана. Ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг хүмүүс шүү

Зочин [66.181.187.46] 2024-12-26 17:39:27

Та атаархалгүй гэртээ суу бид баярлаад авья.

Баяраа зогсоо . [59.153.112.198] 2024-12-26 17:01:57

2024 оны 12 сарын шинэ жилийг тэмдэглэхгүй шүү . Монголчууд бидэнд баярлах цэнгэх шалтгаан алгаа . Маш олон жил хамтлаг дуучид дууллаа Бөхчүүд барилдлаа авлаа, Хошин шогчид их ч инээлдлээ . Тэгээд юу сайн сайхан болсон бээ . Юугаар гийгүүлсэн бээ . Монголд жилд 10000 хүн хорт хавдар өвчинөөр нас барж байна . Хорт утаанаас болж 644 хүн нас барлаа .Хурал цгалаан хийдэг 100 200 тэрбум төгрөг өө хэмнэж гамнаж Энэ олон монгол ах дүү нарынха амь насыг авараач ээ .Хорт утааны эсрэг 44 их наяд нүүрсний хулгайн мөнгөө авах жагсаал хийж дуугарья аа .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.