ГССҮТ: 86 хүүхэд чарганаас унаж, бэртсэн

Aдмин / Эрүүл мэнд

Шинэ жилийн баярын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал нэмэгддэг. Тодруулбал, 2024 оны арваннэгдүгээр сарын 01-наас арванхоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 130 хүн чарганаас унасан шалтгаанаар тусламж үйлчилгээ авчээ.

Үүний 71 нь эрэгтэй, 59 нь эмэгтэйчүүд байна. Мөн нийт тохиолдлын 66 хувь буюу 86 нь 0-18 насны хүүхдүүд байжээ.

Өвлийн улиралд иргэд ихэвчлэн Богдхан уул, Хандгайт, Богинын ам, Нисэх, Яармагийн орчмын уул руу гарч, хүүхдүүдээ цана, чаргаар гулгуулдаг. Ингэхдээ чанарын баталгаагүй чарга, дуртай газартаа гулгахгүй байхыг эмч нар зөвлөж байна.

Цана, чаргаар гулгахдаа анхааралтай байхыг албаныхан анхааруулж байна.

  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх.
  • Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх.
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
  • Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах.
  • Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх.
  • Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй.
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.