Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус хяналт шалгалтын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтан 2024 оны арванхоёрдугаар сарын 10-26-ны өдөр гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тонн түүхий нүүрс, мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тонн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос масло түлсэн зөрчлийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.


Сэтгэгдэл

zochin [66.181.165.116] 2025-01-04 07:09:42

woow tom ajil hiij huurhiis duu.

Зочин [139.5.219.180] 2025-01-03 05:34:09

ҮНЭН БАЛИАР ХҮМҮҮС ЮМАА ЭНЭ УТАА ЗҮГЭЭР Ч НЭГ УТАА БИШ ЯМАР НЭГ ӨӨР ЗҮЙЛ ШАТААЖ БАЙГАА БОЛОЛТОЙ БАЙДАГ ЮМ ЭНЭ ХҮМҮҮС Л ИНГЭЖ БАЙДАГ БАЙХНЭЭ ӨӨР Д-1000, ХАЙЛААСТ, 100 айлын ХУЖАА нар, баян хошуу, баруун, зүүн салаа гээд хаа сайгүй элдэв зүйл шатааж байгаа нь илт мэдэгддэг шүүдээ сайн шалгахад хувь хүмүүс маш их шатааж байгаа шүү авилга хээл харуултай зүйрлэх зүйл биш шүү тэнэгүүдэд энэ бол ажилсан масло гэдэг бол зүгээр л ҮХЭЛ

Нямбаатарт [91.186.77.117] 2025-01-02 19:54:56

Боржуурын бор мал минь ээ Санаа алдахад утааны үнэр тагнайд чинь амтагдсан уу Салхины үзүүр залгихад гашуун утаа аргассан боржуурын бор мал минь... Тэргэл саран туулж баралгүй утаанд төөрч хээр хонодог Тендэрийн луйвартай луйварчин мал минь. Таван толгойгоос өөр ярих юмгүй Тайтгаруулах бодолгүй нүцгэн мал минь. Нандин эрхэмсэг эгэл ардын хууль Ман Ан царайчилсан тоггүй харанхуй ард минь Тэнгэрт тэнэг нь туйлж тийчилэхэд Торго шиг зөөлхөн байсаан ард минь

Toli [195.123.31.122] 2025-01-02 19:12:53

Ene said darga nar n öörsdiin hulgaigaasaa anhaaral saaruulj ih tom hereg ilruulsen bolj baina daa. Tegeh jum bol baigalin zewer nuurs shataah n chimie bolowsruulsnaas deer.

zochin [66.181.185.203] 2025-01-02 13:33:44

Дөөх маш том аюултай хэрэг илрүүлжээ. Авилга албан тушаалын хэрэг бол энэ хэрэгийн дэргэд юу ч биш


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.