СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхдүүд товчин зай залгих тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгджээ

Д.Тулга / Эрүүл мэнд

Улсын хэмжээнд бага насны хүүхдүүд товчин зай залгих тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2024 оны эхний улирлын байдлаар товчин зай, соронз, ээмэг зэрэг гадны биет залгисан 55 тохиолдол бүртгэгдсэн байна.

Товчин зай нь алсын удирдлага, тооны машин, машины түлхүүр, тоглоом, цаг, ярианы ном, дуутай мэндчилгээ зэрэг олон төрлийн эд зүйлсэд байдаг. Товчин зай нь хүний биед ороод нэг цагийн дотор улаан хоолой, ходоодны салстыг түлэх, амь насанд аюултай тул цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг анхаарна уу.

ХҮҮХДИЙГ ТОВЧИН ЗАЙ ЗАЛГИХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

  • Товчин зай агуулсан зүйлсийг гэрт байлгахаас зайлсхийх
  • Тоглоомын зайны аюулгүй байдлыг хангаж, скочоор битүүмжлэх
  • Товчин зай агуулсан зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах
  • Товчин зай болон тэдгээрийг агуулсан зүйлсийг (сав, баглаа, боодолд хийх) аюулгүй устгах
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр үлдээхгүй байх
  • Хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэх...

эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та хүүхдийнхээ тоглоом, эд зүйлсийг аюулгүй эсэхийг тогтмол шалгаж байгаарай.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.