“Чингис хаан банкнаас авсан авлагаа ажилгүйдэл, тэтгэмжийн даатгалын санд хуваарилж байна”

Гэр бүл, хөдөлмөр хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргаснаа мэдээлэв.
Тэрбээр "Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, үр дүн гаргаж эхлээд байна.
Нийгмийн даатгалын санд Капитал банк, Чингис хаан банкнаас авах 160 тэрбум төгрөгийн авлага бий. Капитал банкнаас авах 104.2 тэрбум төгрөгийн авлагаас мөнгөн хөрөнгөөр 13 тэрбум, хөрөнгөөр 25 тэрбум төгрөгийг барагдуулсан байна. Харин Чингис хаан банкнаас 103.57 тэрбум төгрөгийн авлагатай байснаас 8.64 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, ажилгүйдлийн даатгал, тэтгэмжийн даатгалын сан руу хуваарилж байна.
Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан Чингис хаан банкаас 94.95 тэрбум төгрөгийн авлагатай. Цаашид нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх хамгийн чухал.
Нийгмийн даатгалын санд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангаж, эрсдэлээс хамгаалах Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн 2025 оны ажлын төлөвлөгөө, Нэрийн дансыг нээх, бүртгэх, хөтлөх, даатгуулагчийн шимтгэл тооцох журамтай холбоотой харилцааг зохицуулах журмыг хэлэлцэн баталлаа" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.9.40.219] 2025-02-16 15:48:32
Одоо өнгөрөө байлгүй. Улс юм бол 1 юм хиймээр ЧАДАХГҮЙ юм бол чаддаг хүнд нь өгөөд хийлгэх хэрэгтэй
Энэрлэн [202.55.188.92] 2025-01-30 15:09:11
Шал балай тэнэг амьтан ийм юм бичхээ боль
Зочин [83.251.167.179] 2025-01-28 20:55:00
Tiim baga mungu baragduulaad bhadaa yahav, ter hulgaichid aimar nariinhuivaldaan zohion baiguulah ym daa.