Хошорюү С.Бямбасүрэн 74 дэх Ёкозүна боллоо
Хоёр башё дараалж түрүүлсэн Хошорюү С.Бямбасүрэнд их аварга цол олгохыг ёкозүнагийн зөвлөлийн есөн гишүүн санал нэгтэйгээр дэмжжээ. Ийнхүү өнөөдөр албан ёсоор Хошорюү С.Бямбасүрэнг мэргэжлийн сүмогийн 74 дэх ёкозүна болсоныг зарлалаа. Түүний харьяалагддаг Тацүнами дэвжээнд цолны ёслол болох үеэр Хошорюү С.Бямбасүрэн цолыг талархан хүлээн авч буйгаар илэрхийлээд ёкозүнагийн нэр хүндийг унагаахгүй, тууштай хичээн зүтгэх болно гэлээ. Арлын орны үндэсний спортын хамгийн дээд цол нь ёкозүна юм.
Өдгөө 25 настай Хошорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмод Монголоос төрсөн зургаа дахь их аварга болж буй аж.
Сэтгэгдэл