Цагаан сараар менингококкт халдварын оргил үе таарахыг анхаарууллаа

Монголчуудын уламжлалт баяр “Цагаан сар”-аар менингококкт халдварын дэгдэлтийн оргил үе таарч байна. Тиймээс баярын бэлтгэл хийх, баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ
- олон хүн цугларсан газарт аль болох бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх,
- золгохдоо бага насны хүүхдийг үнсэхгүй байх,
- амны хаалт зүүж, гараа халдваргүйтгэх,
- ам, хоолойг давс, нимбэг, сод, сармисны уусмалаар ээлжлэн зайлах,
- гэртээ агаар сэлгэлт сайтар хийхийг зөвлөж байна.
Учир нь менингококкт халдварыг үүсгэгч нянгийн үржих таатай температур нь 36-37 хэмийн дулаан, чийгтэй орчин бөгөөд өвчилсөн хүн, хамар, залгиурын үрэвсэлтэй хүн, нян тээгчээс агаар дуслын замаар тархдаг.
Ихэвчлэн сургуулийн өмнөх насны хүүхэд болон дархлаа султай хүмүүс өвчлөх эрсдэлтэй байдаг. Судалгаанаас үзвэл манай Улсад менингококкт халдвараар өвчилсөн хүмүүсийн 84 хувь нь 0-14 насны хүүхдүүд байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.177] 2025-02-17 20:10:02
Тийм их бгаа юмуу
Зочин [203.23.199.221] 2025-02-17 13:01:33
Асар богино хугацаанд хүндэрдэг болохоор цахилгаан менингит гэж нэрлэсэн байх. Цагаан сарын баярыг хот суурин газар энэ жилдээ өнжвөл яасийн.
Халдвар [202.9.40.100] 2025-02-17 12:14:51
Менингитийн халдвар чинь маш хурдан даамжирдаг шүү дээ, тархах тохиолдол ихсэх юм бол хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Зогсоох гэж нэг хэсэг л юм болох болов уу. Цагаан сар аа болих нь хүүхдийн эрүүл мэндэд өлзийтэй байх да,