“Бурханы хүү Баярбаатар"-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ
.jpg)
Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан лайв бичлэг хийдэг Б.Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо.
Улмаар шүүхээс анхан шатны шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгож Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, иргэн Б.Баярбаатарыг олон нийтийн сүлжээнд ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэж, танхайрсан гэх шалтгаанаар нэгдүгээр сарын 10-ны өдөр 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байдаг. Харин анхан шатны шүүхийн тус шийдвэрт гомдол гаргаснаар түүнийг цагдан хорьсноос тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг түр түдгэлзүүлж, түүнийг сулласан юм.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2025-02-20 17:14:41
Бас нэг галзуу
Зочин [66.181.177.181] 2025-02-20 10:01:48
Галзуу хүн байдаг шүү ХИЙ СУУДЛЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЖ ЭМЧЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЮМЖИРДУЛАМ ЫН НӨГӨӨ ДУГУЙ НЬ БАЙДАГ. ИЙМ ХҮНИЙГ АН - ГИШҮҮНЭЭР ЭЛСҮҮЛЖИЛ БАЙДАГ ЁСТОЙ ДОРОЙТСОН НАМ ШҮҮ
Зочин [202.9.47.68] 2025-02-19 20:12:19
Өмнөх хэд хэдэн бичлэгийг нь үзээд Ямар ч байсан эрүүл биш хүн байна гэж бодсон. Юмжирдуламтай тун төстэй хүн шиг санагдсан.
Зочин [202.126.89.84] 2025-02-19 18:52:59
Битгий бурхан бузарлаад бай чи чамайг бурхан тоохгүй чамаар яадгийн бузар хэрүүлч хараалч
иргэн [66.181.187.91] 2025-02-19 14:50:04
Мэдрэлийг нь үзүүлээд шийтгээгүй байна даа Ичих булчирхайгүй солиорч байсан ныг түмэн харсан. Шийтгэх багадна.
Зочин [202.126.91.251] 2025-02-19 15:54:42
Үнэн