Хогийн бункер шатаж, 150 оршин суугчийг утаажилтын бүсээс гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 21-ний өдрийн 00:33 цагт холбогдох албанд иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж галыг унтрааж, утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргасан байна. Иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс сэргийлж хогийн бункер руу татсан тамхины иш, шатамхай зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл