ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүлэв

Aдмин / Эрүүл мэнд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал,олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө долоо дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээ хийж буй юм байна.

Уг ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булганаймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болжээ.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн бол, 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар нийт 27 иргэнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.

Тасгийн хамт олон цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх,энэхүү эмчилгээний арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхижуулахад анхаарах зэрэг зорилтот томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.