ХӨСҮТ: Баярын өдрүүдээр халдвар хамгааллын дэглэмээ сахих хэрэгтэй

Манай улсад улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн 5 дахь тохиолдол лабораториор батлагдаад буй.
Тодруулбал, монголчууд олноор зорчдог орнуудад улаанбурханы тохиолдол нэмэгдэж, дотоодод зөөвөрлөгдөх эрсдэл өндөр хэмээн үзэж байгаа аж. Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сар шинийн баяр үргэлжилж буй энэ өдрүүдэд халдвар хамгааллын дэглэмийг хичээнгүйлэн сахихыг анхааруулсан юм. Түүнчлэн иргэдийг өрх, сумын ЭМТ-дөө хандаж, арван сартайгаас найман настай хүүхдүүдээ вакцинд хамруулахыг уриаллаа.
Сэтгэгдэл