Мөрөн-Булган чиглэлийн замд шар усны үер буужээ

Aдмин / Эрүүл мэнд

Мөрөн-Булган чиглэлийн А0902 авто замд Их-Уул сумаас 16 дахь км, Тариалан сумаас 15 дахь км-т шар усны үер буусан тул энэ чиглэлд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахыг албаныхан анхаарууллаа.

Хаврын улиралд хуримтлагдан хөлдсөн цас, мөс хайлж шар усны үер болох нөхцөл бүрддэг. Уруйн үер, шар усны үер ихээхэн хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэй байдаг тул нийт айл өрх, албан байгууллагуудад дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Шар усны үер нь хаврын улиралд дулаарч агаарын температур нэмэгдэхийн хэрээр өвөл хөрлөсөн цас хайлахад уулархаг нутгаар голчлон тохиолдоно.

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх
  • Үерийн аюултай бүс нутгаас нүүх
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх
  • Чухал бичиг баримт, үнэт зүйлсээ үерийн усанд урсах, норохоос хамгаалсан найдвартай газар хадгалах, түүнийг гэр бүлийн гишүүд мэддэг байх
  • Цэвэр ус болон хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд автахааргүй орчинд хадгалах
  • Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд хамрагдах
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.