Эмэгтэйчүүдийн 42.3 хувь нь удирдах албан тушаал хашиж байна

Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.7 бол анхны гэрлэлтийн дундаж нас 26.7 байна. 2024 онд төрсөн нийт хүүхдийн 48.6 хувь нь эмэгтэй. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эмэгтэй 108 настай ахмад байна.
Түүнчлэн ААНБ-ын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 42.3 хувь нь эмэгтэйчүүд байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.190.252] 2025-03-09 21:26:06
Эмэгтэйчүүдийн 42,3% удирдах албан тушаалд ажилладаг гэж үнэн үү? эсвэл ээлжит худал статистик уу? Төрийн байгууллагын хэдэн хувьд нь эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажилладаг вэ? Хувийн компани, жижиг дунд аж ахуйн нэгжийн хэдэн хувьд нь эмэгтэйчүүд удирдах албан тушаалд ажилладаг вэ? Монголын эмэгтэйчүүдийн 49% нь ажил эрхэлдэггүй юм биш үү?