ХӨСҮТ: Улаанбурхан өвчний дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдлээ


Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны гуравдугаар сарын 18-ны байдлаар улаанбурхны лабораториор батлагдсан тохиолдол 55 болжээ.
Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн Булган, Дорноговь, Төв аймагтай ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд цахимаар холбогдон мэргэжил арга зүй, зөвлөмж өгч байна. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байгаа юм.
Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг зөвлөж байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл