ЦЕГ: П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг эрэн сурвалжилж байна

Цагдаагийн ерөнхий газраас “Өнгөт хэвлэл” ХХК, “Номын хишиг” ХХК-ийн П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг залилах, завших гэмт хэрэгт үйлдсэн, үлэмж их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж, эрэн сурвалжилж байна. Тодруулбал,
Эдгээр этгээдийг Сүхбаатар дүүргийн шүүхээс эрэн сурвалжлах тухай шийдвэр гарч, Цагдаагийн ерөнхий газраас эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэн, цахим хуудастаа дээрх зургийг байршуулжээ.
Улс орон хийж бүтээж, ажлын байр бий болгож, татвараа төлж, иргэний үүргээ биелүүлж буй олон мянган иргэн, татвар төлөгчийн нуруун дээр хөгжиж байхад түүний эсрэг гэр бүл, хамаатан саднаараа хамтран гэмт хэрэг үйлдэж, хуулийн байгууллагын дуудсан цагт ирдэггүй, саад болдог, ор сураггүй алга болдог, хуулийг уландаа гишгэж, шударга бизнес эрхлэгчдийг хохироодог хүмүүс их буйг сэрэмжлүүлж байна.
Иймд “Өнгөт хэвлэл” ХХК, “Номын хишиг” ХХК -ийн П.Эрдэнэтогтох, О.Баясгалан, З.Оролмаа нарыг таньж мэддэг, харсан хүмүүс Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 94945416 дугаарын утсаар яаралтай холбогдоно уу. Отгонбаатарын Баясгалан 36 настай, Пүрэвийн Эрдэнэтогтох 66 настай, Доржхүүгийн Оролмаа 48 настай ажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [59.153.113.152] 2025-03-21 17:51:17
Цагдаагийн байгууллага хүмүүсээ дандаа хил давуулаад алдчихна өмхий авлигад идэгдсэн ялзарсан шүүх засаглал энэ муусайн хулгайч луйварчдад дандаа оргон зайлах боломжийг нь олгоод байгаад хамаг учир байгаам даа шүүх засаглалыг үндсээр нь сольж байж сая эрүүл нийгэм тогтоно доо