“Мөнгөн мод-2024” наадам өндөрлөлөө

Aдмин / Энтертайнмент

Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод-2024” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт шилдгүүдээ тодрууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоолын дагуу 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадам нь соёл, урлагий ажилтан, уран бүтээлчдийн бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилготой билээ.

“Монголын урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв ба дэлхий дахинд” цогц бодлогын илэрхийлэл болсон “Мөнгөн мод-2024” наадамд 167 уран бүтээлч өрсөлдсөнөөс:

Судлаач, зохиолч, продюсер, соёлын өвийн бүтээл, ном хэвлэлийн бүтээл, уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн бүтээл, архитектурын бүтээл, зар сурталчилгааны бүтээл, цахим бүтээл, гэрэл зургийн бүтээл, хувцас загварын бүтээл, тайзны бүтээл гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг,

Найруулагч, удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, бүжигчин, зураач, жүжигчин, тайзны урлагийн бүтээл, дуу хөгжмийн бүтээл, дүрслэх урлагийн бүтээл, кино урлагийн бүтээл гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардууллаа.

Наадмын шилдэгүүддээ баяр хүргэж, цаашдын судалгаа шинжилгээний ажил, уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

“Мөнгөн мод-2024” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээлчид:

1. Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч

Бат-Өлзийн ТАМИР (“Фантастик” продакшны найруулагч)

2. Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч

Ганбатын БЯМБАСҮРЭН (“Хувьсал” продакшны уран бүтээлч)

3. Шилдэг хөгжмийн зохиолч

Орхонбаатарын ЧИНБАТ (“Хувьсал” продакшны уран бүтээлч)

4. Шилдэг продюсер

Хүрэлбаатарын ДАМДИНСҮРЭН (Монгол улсын Соёл элч, Соёлын гавьяат зүтгэлтэн)

5. Шилдэг удирдаач

Дашцэрэнгийн НЯМДАШ (Улсын филармонийн Ерөнхий удирдаач)

6. Шилдэг бүжиг дэглээч

Эрдэнэбатын ЭРДЭНЭЖАРГАЛ (“Номадик балет” продакшны Бүжиг дэглээч)

7. Тайз, дэлгэцийн шилдэг зураач

Чулуунбаатарын БАТБОЛД (Монгол театрын уран бүтээлч)

8. Шилдэг жүжигчин

Дашнямын ЦЭРЭНДАРЬЗАВ (Монгол Улсын гавьяат жүжигчин)

9. Шилдэг дуучин

Алтанхуягийн ОТГОНБОЛД (Улаанбаатар театрын дуучин)

10. Шилдэг бүжигчин

Амартүвшингийн ТҮВШИНБАЯР (Үндэсний урлагийн их театрын бүжигчин)

11. Шилдэг хөгжимчин

Төмөрчөдөрийн ӨЛЗИЙЖАРГАЛ (Үндэсний урлагийн их театрын хөгжимчин)

12. Шилдэг судлаач

Циен-Ойдовын БАТСАЙХАН (Дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор)

16 дахь удаагийн “Мөнгөн мод-2024” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээл:

1. “Соёлын өвийн шилдэг бүтээл”

"ЧИНГИС ХААН -МОНГОЛЧУУД ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН НЬ" тусгай үзэсгэлэн (“Чингис хаан үндэсний музей”)

2. “Ном хэвлэлийн шилдэг бүтээл“

“ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ” цогц бүтээл” (Академич Сампилдондовын ЧУЛУУН)

3. “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл”

“ХҮН СҮРЭГ” өрөг урлаг ( Уран бүтээлч Батмөнхийн МӨНХЦЭЦЭГ)

4. “Дуу хөгжмийн шилдэг бүтээл”

“SOLONGO” ятга хөгжмийн пянз (Ганхуягийн СОЛОНГО)

5. “Тайзны урлагийн шилдэг бүтээл”

“КЛЕОПАТРА” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг (“Монгол театр”)

6. “Кино урлагийн шилдэг бүтээл”

“ХУВЬ ЗАЯА” уран сайхны кино (“Хувьсал продакшн”)

7. “Уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл”

“МОНГОЛЫН БАЯЛАГ-330” цуврал нэвтрүүлэг (Монголын баялаг өв соёл ХХК)

8. “Хувцас загварын шилдэг бүтээл”

“ЦАГААН ЗҮРХ-LONDON FASHION WEEK” (Ачитын ТҮВШИНЗАЯА)

9. Дизайны шилдэг бүтээл

“ШИНЭ ХАР ХОРУМ ХОТЫН ЛОГО БЭЛГЭДЭЛ” (Сугарын ЧУЛУУНБАААТАР)

10. “Архитектурын шилдэг бүтээл”

“ХҮРЭЭ МАЙДАР” дуганы архитектур (Архитектор Галсанцэрэнгийн НЯМЦОГТ)

11. “Цахим шилдэг бүтээл”

"М КАРАОКЕ ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭ" (“М МЮЗИК”)

12. “Зар сурталчилгааны шилдэг бүтээл

“СОЁЛ ТАНААС ЭХЭЛНЭ” нөлөөллийн аян (ЦЕГ- Урьдчилан сэргийлэх хэлтэс)

13. “Гэрэл зургийн шилдэг бүтээл”

“АНИР ГҮМ" зургийн цомог (Гэрэл зурагчин Пүрвээгийн БАТТУЛГА)


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.124] 2025-03-28 15:30:07

хахаха

Дамба [202.55.188.42] 2025-03-28 13:46:23

Отгонболд сайн байна


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.