Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно

2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
11:00 цагт:
"Монгол гэр бүл" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн Монголын театрын музейд болно.
11:30 цагт:
Хэт холын зайн дэлхийн аварга гүйгч Б.Буджаргал “Монгол хүн болгоныг сэтгэлийн хүчтэй болгох” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:00 цагт:
Ардчилсан намын 35 жилийн ойн их хурал Соёлын төв өргөөнд болно.
БУСАД
-Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна.
-УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Орон нутагт:
-Архангай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд болж буй багш хөгжүүлэх, чадавхжуулах сургалт энэ сарын 7-12-ныг хүртэл болно.
-Улсын физикийн 36 дугаар олимпиад Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилж байна.
Хилийн чанадад:
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн зургадугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.77] 2025-04-07 08:43:43
Америк улсын ардчилагчид өөрсдийн тавиулуудаа Монголын төрд гаргаж Монголыг саалийн үнээ болгон ашиглах зорилготой байсан.