"УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт 20 сая төгрөгийн торгуулиа хийх хугацаа зааж өгнө"

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т өчигдөр хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгийн торгуулийн ял сонссон.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нар “Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчил үүсэх учраас тус асуудлыг хэлэлцэх боломжгүй” гэж мэдээлсэн.
ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор "Д.Цогтбаатар гишүүний хувьд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан байна лээ. 20 сая төгрөгийн торгууль, төрийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаанд хязгаарласан.
Шүүхийн шийдвэр гарлаа, алх цохилоо гэсэн ч шийдвэр нь ирээгүй учраас ирсэн шийдвэрийн хүрээнд л холбогдох ажиллагааг явуулна. Бүртгэлд авна, цахимд бүртгэнэ. Мөнгөн торгуулиа хийх хугацааг зааж өгнө. Түүний дагуу мэдэгдэл явуулна. Түүнийг биелүүлэхгүй бол албадлагын арга хэмжээ авна" гэжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
зочин [59.153.86.103] 2025-04-11 10:40:25
монголын дабль стандарт гэдэг чинь энэ дээ . мөд удахгүй энэтхэг шиг кастын системд орж УИХ ын гишүүн, сайд, түшмэл ,дарга гээд нийгмийн давхарга үүсэж үр хүүхэд нь заавал тэрийг л хийх өөр зүйл хориотой гэх хинди шашны хатуу дэг жаяг тогтоно .
Зочин [202.179.24.213] 2025-04-09 18:16:13
ЕР НЬ НИЙТДЭЭ ИНГЭЖ ЯЛЛАДАГ УУ.... ИРГЭДИЙГ. ЯЛЛАХДАА... - -- ЖААА .ТА ХЭЗЭЭ ЯЛАА ЭДЛЭХ ҮҮ. ТОРГОЧИХВОЛ ТА ХЭЗЭЭ ТӨЛӨХ ҮҮ... ТА АЖИЛ АЛБАА ӨГЧ БОЛОХСОН БОЛОВ УУ ГЭЧИЛЭН
Зочин [202.55.188.40] 2025-04-11 16:56:14
Ёстой доо
omhii hulgaich nar [202.70.40.217] 2025-04-09 10:05:01
Tsaichihsan yaltnuud ah Duu 2 hogiing hulgaich nar
Зочин [103.57.92.105] 2025-04-08 22:28:42
Хууль хүн бүрд тэгш үйлчилнэ гэж байдаг байхаа. Улсын дээд шүүхээс эцсийн шийдвэрээр тодорхой хугацаагаар төрийн албанд ажиллах эрхийг хязгаарласан хүнээр хууль батлуулаад иргэд бид дагаж мөрдөөд явах болж дээ .Ялтан хүний баталсан хуулийг иргэд болоод бусад газарт дагаж мөрдөхгүй явбол хууль зөрчихгүй байж болох л юм шиг санагдаад байх юм . За мэдэхгүй юм даа.
Зочин [203.91.115.54] 2025-04-08 22:18:23
Одоо тэгээд бидний дээр ялтан суугаад төр барилцаад хууль батлалцаад явах уу наадхаа ялтанаа УИХ-дариу зайлуулаарай. Үгүй бол ардууд зүгээр суухгүй л байх шүү.
Зочин [103.212.119.214] 2025-04-08 22:28:20
Бүр шоронгоос гаргаж байгаад УИХд хүчээр шахуу тангараг өргүүлж байсан үе ч байсаан байсан
Зочин [202.21.107.1] 2025-04-08 21:57:23
яЛТНЫ БАТЛАЛЦСАН хуулийг биелүүлж амьдрах уу тэгээд
Зочин [139.5.216.124] 2025-04-08 21:50:30
Том дүнтэй хөнгөлттэй зээлыг ХБ ын хэлтсийн дарга нусан буу ганцаараа лур мэдээд олгох уу? Дээр газрын дарга орлогч гүйцэтгэх захирал, зээлын хороо гээд өчнөөн шат дамжлагтай зүйл дээр энэ хүнийг 1 нш сугалж ял өгдөг ямар хачин шүүх засаглалтай орон бэ!!
Зочин [66.181.182.147] 2025-04-08 21:32:48
Яасан арчаагүй төр вэ?!
Зочтн [122.201.31.5] 2025-04-08 19:34:04
Хууль тэгш биш байна даа иргэн хүн дээд шүүхиынишийдвэрийг биёлүүлэхгүй байж болох бол уу
Шагдар [202.55.188.36] 2025-04-08 19:28:55
ХУУЛЬ ДЭЭР ЦАГААН ЦААСАНД ХАРААР БИЧСЭН БНА .ТӨРИЙН АЛБАНД АЖЛАХГҮЙИГЭЖ !!! ТИЙМЭЭС УИХ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ХААГЧ БОЛОХ УЧРААС ЯАРАЛТАЙ. ЭРГҮҮЛЭН ТАТ !!!
Монгол [202.55.188.36] 2025-04-08 19:25:19
ЭНЭ ЯЛТАНГ ЯАРАЛТАЙ УИХ -С БУУЛГАЖ ШОРОНД ХИЙ !!! УРД НЬ БАС ЯЛ АВЧ БСАН ЦАЙСАН ГЭМТ ХЭРЭГТЭН ЯЛТАН БНА ШТЭЭ !!! . УИХ -- Д ЯЛТАН БАЙХ ЁСГҮЙ !!! . ЭС ТЭГВЭЭС УИХ ТАР ! , ТАР !!
Зочин [139.5.216.182] 2025-04-08 18:38:36
Yaltai hun ordond zalardag boloo yu bolio
Зочин [103.212.119.214] 2025-04-08 22:29:57
Шоронгоос авч ирж байгаад тангараг өргүүлж байсан даа .
Зочин [103.168.34.8] 2025-04-08 18:18:56
Хоригдлоо төрд залдаг үхэр монголчууд болжээ бид
Зочин [202.126.90.9] 2025-04-08 18:28:02
Тийм шүү
Зочин [103.57.93.97] 2025-04-08 18:02:34
Босцгоо!!! Дарлагдсан ардуудаа!!!! Босцгооё!!! Энэ нэг л биш!!!!!
Монголоо [139.5.216.183] 2025-04-08 17:37:21
Энэ арай хэтэрч бнаа. Хулгайч нар хуулиар тоглочих юмаа. Энэ Цогтбаатар хулгайч чинь хорих ял сонсоо биздээ. юун торгууль вэ. Хулгайлсан, авилгын мөнгөнөөсөө торгуульд өгөхөд юу ч биш ш дээ. Таваг шөлны л мөнгө. Хүрэлсүх , Я.Содбаатар нарын хүн юм бна лдаа . Хүмүүсээ тэмцвэл яасийн. Маниусыг бол шууд шоронд шаана ш дээ
Зочин [66.181.185.85] 2025-04-08 18:49:36
Тийм биш ээ. Нэр дэвших үед нь ялгүй, шалгагдаад гэмгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгчөөд одоо болохоор новширч байгаам. Энэ нөхөр татагдвал дараагийн хүн гишүүн болно. Тэр нь Занданшатар шүү дээ.
Otgoo [203.91.115.54] 2025-04-08 17:29:57
Ха ха ха хорих ял нь алга болоод шаасан. Ийм арчаагүй шүүх засаглалтай шүү дээ
Зочин [203.91.115.43] 2025-04-08 17:14:11
2 жилийн ялыг нь хасчихжээ. Я.Содбаатар хүчтэй байгаа. Үүнийг ялаас мултлаж дөнгөнө. Тэгэхгүй бол мань хүн гэр бүл, отог омгоороо ачигдахдаа тулна. Бас хөлдөө У.Хүрэлсүхийг чирнэ.
Зочин [202.126.90.195] 2025-04-08 15:27:22
Хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой мөнгийг нь төлүүлээд уих ахс татаач
Зочин [66.181.161.213] 2025-04-08 17:04:10
Зөв