Суудлын автомашины импорт 2.7 хувиар өсөж, нүүрсний экспорт 9.7 хувиар буурчээ

Гаалийн ерөнхий газраас суудлын автомашины импорт ба нүүрсний экспортын мэдээг өнөөдөр (2025.04.08) танилцууллаа. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 38,111 ширхэг суудлын автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 6,957 ширхэг ачааны автомашин импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Монгол Улс 2025 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 315.0 мянган тонн нүүрс, оны эхнээс 17,188.1 мянган тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар буурсан үзүүлэлт.
Сэтгэгдэл
Зочин [203.23.199.221] 2025-04-10 14:07:19
Оруулах машины насжилт дээд тал 5 жил байхад одоохондоо болно.
Зочин [103.57.93.244] 2025-04-08 21:07:48
Долларын эрэлтийг багасгаач ээ! Энэ олон хувийн сургуулиудын хүүхдүүд бүгдээрээ төгсөөд АНУ-д сурах хүсэлтэй ба тэдний сургалтын төлбөрийг нь төлөх гэж ам. доллар авах болдог.
Зочин [66.181.180.189] 2025-04-08 16:43:13
Дандаа хуучин машин...татварыг нь өндөр болгох хэрэгтэй....