Б.Жаргалсайхан: Прокурорын байгууллагад ажиллаж буй прокуроруудын итгэл үнэмшил баттай байгаа гэж боддог

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы пүрэв гаргийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Банзрагчийн Жаргалсайханыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж буй юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж, хариулт авч байна.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хэлэхдээ "Байгууллагын, хувь хүний итгэл үнэмшил гэж байдаг. Нэгд, хувь хүний итгэл үнэмшил дүүрэн байгаагаа би хэлсэн. Хоёрдугаарт, ерөнхий прокурорын хувьд, прокурорын байгууллагыг толгойлж байгаагийн хувьд.

Энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн итгэл үнэмшил ямар байх вэ гэдэг ерөнхий прокуророос их шалтгаалдаг юм. Тийм учраас энэ итгэл үнэмшлийг төрүүлэхүйц, бие даасан хараат бус байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийсэн. Манай байгууллагад ажиллаж байгаа прокуроруудын итгэл үнэмшил баттай байгаа гэж боддог юм.

Прокурорын байгууллага 2023-2026 онд баримтлах стратеги төлөлвлөгөөгөө боловсруулсан. Энэ төлөвлөгөөнд бие даасан, хараат бус байдлыг бий болгох, прокурорын хяналтыг боловсронгуй болгох, цахимжуулах зэрэг чиглэлүүдийг оруулсан. Дүгнээд үзэхэд, хөтөлбөрийн биелэлт 73.3 хувьтай байна. Энэ хөтөлбөрийн дагуу бид цаашдаа олон зүйлийг хийх шаардлага үүсч байгаа юм" гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.165] 2025-04-11 20:35:51

ХЭРЭГГҮЙ БАЯРЛАЛАА.

Иргэг [66.181.181.245] 2025-04-10 21:22:01

Энэ хэнтийн 3 тэнэг Монголыг сүйрүүллээ

Элбэгдорж [66.181.189.156] 2025-04-10 15:39:50

61 настай хүн юу хийхэв дээ одоо үглээд л сууж бдаг гэсэн гохь гохь прок-ууд

иргэн [59.153.86.144] 2025-04-12 11:50:19

Та нар бусад орны төрийн түшээд, хууль хяналтын байгууллага, төрийн албан хаагчдыг хар, Буурал толгойтой 60 битгий хэл 80 гарсан хөгшчүүл дүүрэн байна. 60 нас гэдэг бол идэр нас, маш зөв энэ хүн байх нь зөв. Амжилт хүсье. Сайн байна

Зочин [66.181.188.130] 2025-04-10 15:38:06

залуу үедээ зайгаа тавьж өгмөөр юм даа

иргэн [59.153.86.144] 2025-04-12 11:51:57

Залуучууд ажлын туршилга суутлаа албан хаагчаараа сайн ажилла

Иргэн [139.5.218.33] 2025-04-10 12:39:20

Шударга байх ёстой газар Гэхдээ ихэнх нь авилгачидЦаоин хагамж маш их

Зочин [202.9.47.11] 2025-04-10 12:30:08

Нэг асуулт байна. Цагааныг Сингапурт баривчлаад тавихад прокурорын нөлөөлөл ямар байсан бэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.