ШҮҮХ ХУРАЛ: "Эрдэнэт"-ийн 49 хувьтай холбоотой хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ

Aдмин / Хууль

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийн гэх тодотголтой 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэлэлцэв.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын мэдээллээр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/2914 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар яллагдагч 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн байна.

Шүүх дээрх хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн холбогдсон хэд хэдэн гэмт хэргийг тусгаарлан, түүний үйлдлүүдээс хамааран Эрдэнэтийн 49 хувийн гэх хэрэгт нэгтгэгдэн шалгагдсан “Хөтөлийн цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран оролцсон нэр бүхий яллагдагч нарт холбогдох хэргийг үндсэн хэргээс тусгаарлах нь зүйтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй хэд хэдэн гэмт хэргийг нэгтгэн шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн.

Уг шүүгчийн захирамжид прокуророос эсэргүүцэл гаргаагүй аж.

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, дээр дурьдсан хэргийг тусгаарлах ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Учир нь, Монгол Улсад байхгүй эрэн сурвалжилж байгаа яллагдагчийг байлцуулахгүйгээр хэргийг нь эцэслэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул бусад яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ хэмээн давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [103.168.34.20] 2025-04-10 17:06:51

Шүүх хуралдаанд ирэхгүй байгаа тохиолдолд хэргээ хүлээсэнд тооцоод шүүвэл таарна. Тэгээд интерполоор гэмт хэрэгтэн гэсэн үндэслэлээр авчирч шууд хорих хэрэгтэй. Арай даварчихсан юм аа.

Зочин [202.126.90.3] 2025-04-10 16:38:22

АТГазар, прокурор сайн ажиллаж байгаа, одоо элбэгдоржийн шүүгчдэдээс салчихвал Монгол улс болчихгээд бнаа

Зочин [86.85.55.114] 2025-04-11 07:35:56

үнэн. Элбэгдоржийн гай нээрээ дуусдаггүйээ

Доокоо [202.55.188.115] 2025-04-10 16:34:42

Энэ САХАЛ гэж мафи шоронд орохгүй бол Монголын авилгалын индeкс дахиад л хог дээр л байна! 2028 оны сонгуулийн хугацаа хүртэл 5 ШАА нь шоу болоод л байх уу!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.